Ерөнхийлөгч өндөр өсгийт жийжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн биеийн хэмжээг гадны хэвлэл мэдээллийнхэн тун сүрхий тодорхойлсон байна. Тодруулбал Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратиба Дэвисингх Патил өндрөөрөө Ц.Элбэгдоржтой адилхан байсан хэмээн Энэтхэгийн Дэли хотын «Тhе еvеning news» сонинд бичжээ. Тус сонин «Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дотор талдаа өндөр өсгийтэй, тусгай гутал өмссөн байсан учир манай «эмгэн» Ерөнхийлөгчөөс өндөр харагдлаа» хэмээн мэдээлсэн байна. Дашрамд сануулахад «Тhе еvеning news» сонин нь Энэтхэгийн томоохон шар хэвлэлийн тоонд ордог аж. Гадныхан ийнхүү манай Ерөнхийлөгчийг бяцхан өөнтөглөсөн байх юм.

Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих