Урт хөлтэй “харагдах – 10” энгийн арга

Эмэгтэй хүний гоо сайхныг тодотгодог чухал зүйлсийн нэг бол хөл билээ. Урт хөлтэй, өндөр
бүсгүйчүүдэд ямар ч хувцас зохимжтой харагддаг. Гэхдээ богино хөлтэй бүсгүйчүүд сэтгэлээр унах хэрэггүй
юм. Учир нь өөрийнхөө бие галбирыг тодотгож, өө сэвтэй талаа далдлах боломж хязгааргүй олон шүү дээ.
Та дараах зөвлөмжөөс урт хөлтэй харагдах шилдэг аргуудыг мэдэж авах боломжтой. Мөн эдгээр
зөвлөмжийг сэрүүний улирлын хувцас загвартай уялдуулан оруулсан гэдгийг дуулгахад таатай байна.

1. Биений өнгөтэй өндөр өсгийт таны дотны “анд” болж чадна

Биений өнгөтэй өндөр өсгийт өмсөх нь урт хөлтэй харагдах хамгийн энгийн бөгөөд шилдэг аргуудын
нэг юм.

2. Нэг төрлийн өнгөөр “дагнаж” хувцаслаарай

Нэг төрлийн, тэр тусмаа бараан өнгийн хувцас таныг өндөр, галбирлаг бөгөөд урт хөлтэй
харагдуулах шидтэй.

3. Өргөн өмд хөлний “өө” сэвийг далдалдаг

Өргөн өмд таныг загварлаг харагдуулахаас гадна хөлний өө сэвийг далдалж, мөн илүү урт хөлтэй
мэт харагдуулна. Харин бусад хувцасныхаа зохицлыг анхаарч, өндөр өсгийтэй гутал өмсөхөө мартав
аа.

4. Өмд, гуталныхаа өнгийг “хослуулвал” зүгээр

Ижил төстэй өнгийн өмд гутал өмссөнөөр урт хөлтэй харагдах боломжтой. Түүнчлэн бараан өнгийнх
бол бүр сайн.

5. Өндөр суудалтай “өмд” өмсөөрэй

Өндөр суудалтай өмд юмуу юбка өмсөж цамц, футболкоо дотуур нь хийснээр хөл тань гайхалтай урт
сайхан харагдах болно.

6. Шовх үзүүртэй гутал “сонгох” нь зүйтэй

Богино хөлтэй бүсгүйчүүдэд дугуй эсвэл дөрвөлжин хоншоортой гутал зохимжгүй. Харин гурвалжин
хэлбэртэй, шовх үзүүртэй гуталнууд хөлийг илүү урт харагдуулдаг.

7. Өндөр суудалтай юбкаг богино цамцтай “хослуулж” болно

Өндөр суудалтай юбкаг богино цамцтай хослуулж, өндөр өсгийтэй дэгжин гутал өмсөх нь таныг
гайхалтай харагдуулна.

8. Тууш судалтай өмд хөлийг “урт” харагдуулдаг

Босоо зураастай буюу тууш судалтай өмд нь хөлийг урт харагдуулах бас нэгэн сайн арга юм шүү.

9. Шагайгаараа бүслүүртэй гутал “өмсөхөөс” татгалзаарай

Шагайгаараа бүслүүртэй гутал хэдий дэгжин боловч богино хөлтэй бүсгүйчүүдийн хувьд тийм ч
оновчтой сонголт биш юм.

10. Өвдөг давсан урт түрийтэй гутал “сайхан” сонголт

Урт хөлтэй харагдахыг хүсвэл өвдөг давсан урт түрийтэй, өндөр өсгийтэй гутал өмсөөрэй.


URL:

Сэтгэгдэл бичих