ЭНГИЙН ИРГЭДИЙГ ХӨНӨӨХӨӨ ЗОГСООХЫГ ШААРДАВ

Сирид болж буй эсэрг үүцлийн хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийг эрх баригчид хүч хэрэглэн дарж байгааг НҮБ буруушааж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн эрх баригчдад хандан энгийн иргэдэд хүч хэрэглэхээ зогсоохыг шаардлаа. Тус улсын нийслэл Дамаскаас 210 км зайд орших Хама хотод нэг хоногийн дотор 113 хүн амиа алдсан байна.

Сирийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр эрх баригчдын эсрэг тэмцэж буй хүмүүс рүү цэргүүд гал нээж, танктай нэмэлт хүч хот руу оруулсан билээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр олон хүний амь эрсэдсэний хариуцлагыг Башар Асад тэргүүтэй эрх баригчид хүлээх ёстой хэмээн олон улсын байгууллагууд үзэж байна. Итали тэргүүтэй барууны орнууд Сирийн эрх баригчдын эсрэг НҮБ-аас авсан хориг арга хэмжээг дахин хэлэлцэхийг шаардаж, шаардлагатай тохиолдолд энгийн иргэдийг хамгаалах санал гаргасан.

Италийн Гадаад хэргийн сайд Франко Фраттини Сирийн Хама хотод болсон явдлын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хурал дах хэрэгтэй гэж мэдэгдлээ. Харин Йеменд болж буй үйл явдалд анхаарлаа төдий л хандуулахгүй байгаа билээ. Сирид ч Йеменд ч хүний эрх адилхан зөрчигдсөөр байхад нэгийг нь онцлон хэлэлцэж байгааг нь шударга бус гэх хүн олон байна. АР агентлагийн мэдээлснээр өнгөрсөн сарын 29, 30-нд Йемений Абьян Зинджибара мужид 42 хүн нас барж, хэдэн арван хүн шархаджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.