Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

6440b79925b1dbfcoriginal

Олон арван дүрээрээ дэлгэцийн  болоод тайзны урлагт өөрийн орон зайг мөнхөлж чадсан жүжигчин Р.Анхням “Чонон сүлд” кинонд тоглосноороо монголын төдийгүй дэлхийд танигдсан жүжигчдийн тоонд багтах болсон.

Түүний тоглосон “Чонон сүлд” уран сайхны кино монголд нээлтээ хийсэн даруйд түүний эсрэг мэдээллүүд ч мөн хурдацтай тархсан. Гэсэн ч кино шүүмчлэгчид болон манай улсын нэртэй яруу найрагч, тоймч нарын дүгнэлт, шүүмжлэлээр маш сайн кино болсон хэмээн үнэлэгдсэн юм.

Ямартаа ч монголын нэрийг дэлхийд таниулахад их үүрэг гүйцэтгэсэн жүжигчин бүсгүй төрийн дээд шагнал болох Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.


URL:

Сэтгэгдэл бичих