Ой хээрийн түймрийн өнөөгийн нөхцөл байдлын тухай хэлэлцэнэ

zasgiin-gazar

Монгол Улсын Засгийн газрын XIX ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.  Тус хуралдаанаар цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүний дотор ой хээрийн түймрийн өнөөгийн нөхцөл байдлын тухай асуудал багтаж байна.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Олон улсын сорьцын байгууллагуудын холбооны гишүүний татвар)

У.ХҮРЭЛСҮХ

2.

Улсын нөөцөөс улаанбуудайн үр гаргаж нөхөн бүрдүүлэх тухай

У.ХҮРЭЛСҮХ

3.

Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг  балансаас балансад шилжүүлэх тухай

С.БАЯРЦОГТ

4.

Хөгжлийн банк Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын банк хоорондын нийгэмлэгийн “түнш банк” болох тухай*

С.БАЯРЦОГТ

5.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Өрсөлдөөний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

6.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

Д.ДОРЛИГЖАВ

7.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2015 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

8.

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай

Д.ЭРДЭНЭБАТ

9.

Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай

Д.ЭРДЭНЭБАТ

10.

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай

Н.ТӨМӨРХҮҮ

11.

Далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай

Н.ТӨМӨРХҮҮ

12.

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

13.

Ой хээрийн түймрийн өнөөгийн нөхцөл байдлын тухай*

У.ХҮРЭЛСҮХ

14.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

15.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа ажлын явцын тухай*

Р.ЖИГЖИД

16.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан Ажлын хэсгээс хийж байгаа ажлын дүнгийн тухай*

Р.ЖИГЖИД

17.

Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын тухай*

Р.ЖИГЖИД


URL:

Сэтгэгдэл бичих