Зохимжтой хувцаслах энгийн 10 арга

Untitled-2

Хувцаслах гайхамшигт урлаг юуны түрүүн өөрийнхөө бие галбир,байр сууриа харгалзан хэв маягийг сонгох хэрэгтэй.Сонголт хийхдээ үс, нүдний өнгө, биеийн галбир зэргээ сайн ажиглаж тодорхойлхон нь чухал.Хувцасаа сонгохдоо таны эрхэм чанаруудыг тодоруулж, тааламжтай хэсгүүдийг тань нуун далдалж болно.Орчин үеийн моод нэг их хөөгөөд хэрэггүй ба өөрөө зөвхөн зохиж байгаа хувцасаа л сонгох хэрэгтэй.
Та өмсөх хувцасаа тохируулан сонгохдоо өндөр, намаа бус харин биеийн ерөнхий харьцаа, хэлбэрийг харгалзан шиидээрэй.Таны хувцасны сонголт боловсрол, зэрэг зиндаа,мэдрэмж таашаал,зан авирыг чинь бусдад үргэлж мэдээлдэг.Иймд ямар нэгэн ширээний ажил хийдэг бол моод их хөөсөн эсвэл спортын гэх мэт хувцас өмсөх нь зохимжгүй.Сонирхол ажил мэргэжил хоёроо сайн тохируулах нь мөн чухал.

1. Туранхай бол атираа хуниастай, хөндлөн шугатмай,сул чөлөөтэй өргөн бүсгүй даашинз буюу пальто.Бэхлүүс тодруулсан том цамц, өмд өргөн сул , юбка дэрвэгэр хормойтой байвал зохицох ба босоо хээтэй, бариу,богино үстэй үслэг эдлэл зэргээс зайлсхий.

2. Махлаг бол бэлхүүсээр үл мэдэх бариу, бараг шулуун доошоо өргөндүү нарийн ханцуйтай босоо хээтэй ба шугамтай эсгүүртэй даашинз,хөндлөн шугамгүй,атираа хуниасгүй,нарийн бүстэй өмд,юбка өмсвөл зүгээр ба хөндлөн хээтэй,зузаан материалаас болон урт үстэй үслэг эдлэл сонгохгүй байх.

3. Жижиг цээж,өргөн ташаатай бол бэлхүүсээр үл мэдэх бариу,ташаа бариагүй сул чөлөөтэй,том өргөн энгэр захтай ,мөн дээд хэсгээрээ том халаастай,мөрийг өргөсгөсөн даашинз пиджак,өмд нь нарийн шугамтай,банзал атираа хуниасгүй байвал зүгээр буюу цээжний хэсгээр босоо хээнээс зайлас хийвэл.

4. Том цээж жижиг ташаатай бол гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай зах,ташаа хүртэл босоо шугамтай,ташаа хавидаа том өргөн халаастай даашинз,богино пиджак,өргөн шуумагтай өмд, банзал атираа хуниасгүй байвал зүгээр цээжний хэсгээр хөндлөн шугамнаас,ташааны хэсгээр босоо шугамнаас,мөн өгзөг барисан байвал зохимжгүй.

5. Богино цээж урт хөлтэй бол гол нь бэлхүүс тодруулахгүй шугамтай,ташаа хавьцаа бүстэй даашинз,урт пиджак, цамц, өмд энгийн сонгодог, богино юбка өмсөж доогуураа сул чөлөөтэй тавьдаг урт цамц зүгээр,богино пиджак, цээжний хэсгээр босоо хээтэй хувцас өмсөхөөс татгалзвал.

6. Урт цээж богино хөлтэй бол бэлхүүс тодруулаагүй бэлхүүснээс дээшээ бүстэй даашинз,урт пиджак,цамц,өргөн бус энгийн өмд,урт юбка өмсөж,өмдтэй, өмдтэй хослол өмсөх хэрэггүй.

7. Хэрэв чи биеэ хэрхэн авч явах, яаж хувцаслахаа сайн мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч байвал өөртэй чинь төстэй, хүмүүс түүнийг тун аятайхан гэлцдэг тийм бүсгүйчүүдийг дууриах юмуу түүнтэй төстэй байхыг хичээ. Гэхдээ яг хуулбарла гэсэн үг биш шүү.

8.Хувцасаа цаг үедээ тохируулж өмсөхийг хичээх хэрэгтэй. Өглөө, өдөр, оройн аль үе, ямар улирал, гэртээ байх, гэрээсээ явах, айлд зочлох гэх мэт гадагшаа чухам ямар зорилготой гарах гэж буй зэргийг тооцож хувцсаа тохируулах нь зүйтэй.

9. Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд хичнээн бололцоо муутай байлаа ч ноосон, торгомсог, эрээн даавуун платье, костьюм буюу жакет цамц, цув, өвлийн хүрэм, пальто, хэд хэдэн цамц (хүзүүтэй, хүзүүгүй), гадуур цамц, өмд, жийнс өндөр болон нам өсгийтэй гутал заавал байх ёстой.

10. Эмэгтэй хүний хувцасны өнгө нь түүний үзэмжинд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цайвар арьсанд улбар шар, хөх, шар, цэнхэр өнгө тохирно. Ердийн арьстай бол улаан дарсны өнгө ногоон, ягаан, бор шар арьсанд сүүтэй, кофены өнгө, шар ногоон, хүрэн өнгө. Бараандуу арьстай бол хөх, хар ногоон, цайвар цэнхэр, шаргал өнгө зохино.


URL:

Сэтгэгдэл бичих