Монголчуудаа “Хөсөгтөн” хамтлагаа дэмжицгээе

32_99b7a46f976726c2ae91047bbf95e26af29a7a30Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгууллагддаг билээ. Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан уг шоу нэвтрүүлэг “Asia’s Got Talent” буюу “Авъяаслаг азчууд” нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 гаруй оронд цацагдаж эхэлсэн юм.

Азийн улс орнуудаас мянга мянган авъяастан тус шоуг зорин оролцож байгаа бөгөөд манай улсаас ч мөн адил ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож анхан шатны шалгаруулалтдаа амжилттай тэнцсэн байна. Өмнө нь “Хөсөгтөн” хамтлагийнхан Английн хатан хааны ордонд Монголын ардын  урлагийн тоглолтоо толилуулж байсан зэрэг бахдам түүхтэй.

“Asia’s Got Talent” шоу нэвтрүүлгийн сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монголын ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан “Хөсөгтөн” хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар хагас шигшээгийн эхний ээлжний шалгаруулалт 16-20 ны хооронд явагдсан бол “Хөсөгтөн” хамтлагийн өрсөлдөж буй 2-р ээлжний шалгаруулалт 23-27 ны хооронд зохион байгуулагдах юм байна.

    Иймд элэг нэгт эрхэм ахан дүүсээ “Хөсөгтөн” хамтлагаа болон Монгол улсаа дэмжиж “Asia’s Got Talent” фесбүүк хуудсаар Сингапурын цагаар 4-р сарын 23-ны 20:05 минутаас эхэлж 27-ны 23:59 минутын хооронд явагдах санал асуулгад зочилж дэмжиж буйгаа илэрхийлж саналаа өгөөрэй. Дэмжихдээ “Хөсөгтөн” хамтлагийн нэр дээр дарж санал өгөх бөгөөд мөн“Invite your frends to vote” гэсэн цэсэнд хандаж найзуудаа уриалж хамтдаа дэмжээрэй.

МОНГОЛЫН АРДЫН УРЛАГ МИНЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ…


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.