“Аюулгүй ажлын байр-Амьдралын баталгаа” сэдэвт өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө….

Хөдөлмөрийн яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгуулж буй сарын аяны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь “Аюулгүй ажлын байр-Амьдралын баталгаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнднийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжийн үндэсний холбоо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Хөдөлмөрийн өвчин судлалын төв, ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулдаг сургалтын байгууллагууд гэх мэт 33 аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нийт 100 иргэн хамрагдсан.

Хэлэлцүүлгийн явцад хувиараа болон ЖДҮ-эрхлэгчид нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй салбарын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн сургалтыг хүртээмжтэйгээр зохион байгуулах, ажил олгогч нарыг энэ чиглэлийн мэдлэг мэдээллээр тасралтгүй хангах, ажлын байранд гарч болзошгүй эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нэн түрүүнд шаардлагатай байгаагаа онцолж байв.

Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид нь санхүүгийн боломж хязгаарлагдмалаас гадна ХАБЭА чиглэлээр ойлголт мэдээлэл хомс байдагаа хэлж байсан бөгөөд сургалтын байгууллагуудын зүгээс жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс хөнгөлөлттэй сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.

            Боловсруулсан: ХХХэлтсийн мэргэжилтэн           Б. Баянзул

Хянасан: ХЭХХГ-ын дарга                                      Х. Ганбаатар

ХХХэлтсийн дарга                                   Л. Саранцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих