Дүрвэгсэд тээвэрлэсэн онгоцноос 25 хүний цогцос олджээ

Италийн газрын дундад тэнгис дэх Лампедуза арлын эрэгт ирсэн нэгэн багавтар хөлөг онгоцыг цагдаагийнхан шалгах явцад 25 хүний цогцос олдсон байна.
Цагдаагийнхны мэдэгдсэнээр тэрхүү онгоцноос олдсон цогцоснууд нь бүгд эрэгтэй хүмүүс байсан бөгөөд тэдгээр хүмүүсийг хойд африкаас италийн өмнөд хэсэгт дүрвэн ирж буй олон мянган цагаачдын нэгэн хэсэг байсан хэмээжээ. Уг онгоц тэрхүү цогцоснуудаас гадна 271 зорчигч тээвэрлэж ирсний 36 нь эмэгтэйчүүд, 21 нь хүүхдүүд байсан байна.
Лампедуза арал дээр ирээд буй Тунис болон Ливийн цагаачдын тоо өдгөө 30 мянга хол даваад буй хэмээн албаныхан мэдэгдсэн байна.  Италийн энэхүү Лампедуза арал олон болон зэргэлдээ орших Мальт аралд ийнхүү дайн дажин, үймээн самууны хөлөөс зугтсан дүрвэгсдийг  тээвэрлэсэн хөлөг онгоцнууд цаг тутамд ирдэг бөгөөд тэдгээрийн нэг онгоцноос ийнхүү амь үрэгдсэн 25 хүний цогцос олдсон ажээ.
Тэд бүгд хөлөг онгоц дээр байхдаа амиа алдсан гэдгийг цагдаа нар тогтоожээ. Одоогоор юуны улмаас ийнхүү амиа алдах болсныг тодорхойлохоор италийн цагдаа нар ажиллаж байна хэмээжээ.

О.Нар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.