БЗД-ийн нутаг дэвсгэрт согтуугаараа өндөр багана руу гарсан хүнийг аварчээ

shuniin_erguul_1Өчигдөр орой 20:41 минутад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байх 89.9 метрийн өндөртэй багана дээрээс 1 хүн унах гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын газар иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар очиход 46 настай, эрэгтэй, иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багана дээр гарсан байсныг эсэн мэнд буулгасан байна. Тухайн иргэнийг тус дүүргийн цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих