Тавантолгойн гэрээний төсөл гацаанд орлоо

uihӨнгөрч байгаа долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Уг Тавантолгойн хуулийн төслийг УИХ-аар авч хэлэлцсэн ч унасан. Харин энэхүү хуулийн төсөл дээрх талцал хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч УИХ-ын намын бүлгүүдийн байр суурь болоод Тавантолгойн гэрээг биечлэн байгуулсан М.Энхсайханы гэрээний хувилбарыг УИХ-ын дарга З.Энхболд буруушаасан байр суурьтай байгаагаа УИХ-ын индэр дээрээс хэлж ЗГ-ын гишүүдийг болоод өөрийн намын бүлгийн гишүүдийг дэмжихгүй байхыг анхааруулсанаар уг хуулийн төслийн гацаа эхэлсэн гэж болно.

Гэтэл АНын бүлгийн гишүүн Засгийн газрын тэргүүлэгч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байр суурь тавантолгойн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь АН-ын бүлгийн байр суурь ганхалттай байгааг харуулсан ч уг чанартаа АН-ын бүлэг дотроо эвлэж М.Энхсайханы Тавантолгойн гэрээ байгуулсан хуулийн төслийг өнгөрсөн УИХ-ын нэгдлсэн чуулганаар унагаж чадлаа.

Харин МАН-ын бүлгийн гишүүдийн журмын нөхөр М.Энхсайханг дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ хоёр том хүч болсон УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын өмнөөс сөрөх хүчин одоогоор Монгол улсын сайд М.Энхсайханд байхгүй гэдэг нь тодорхой бөгөөд Тавантолгойн гэрээний төсөл ерөнхийдөө гацаанд орсон гэхэд болно.

Мөн түүнчлэн УИХ-аар Хөдөлмөрийн аюулгүй байдлал, эрүүл ахуйн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.

УИХ-ын дарга Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсанаар Монголын эдийн засгийн хувьд ахиц гарна хмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ийнхүү улстөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хувьд томоохон ажлыг санаачлан хийж байгаа ч зарим асуудлаар гацаанд орсон байдалтай ирэх долоо хоногийг хүлээх боллоо.

 

Эх срувалж www.bolod.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих