Маргааш Засгийн газрын бондыг арилжина

Маргааш наймдугаар сарын 3-ны өдөр. Эл өдөр тов ёсоор Засгийн газрын бондын  ээлжит арилжаа болох юм.   Төрийн албан хаагчдын /4000/ орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилготой нийт 76.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг зургадугаар сарын 8,  долдугаар сарын 6-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан  арилжаалсан байгаа. мөн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар бүртгэгдсэн засгийн газрын бондын арилжигдаагүй үлдэгдэл 170 100 ширхэг буюу 17.01 тэрбум төгрөгийн бондыг шинээр нэр, код олгон бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар мэдээлсэн билээ.

Маргааш арилжигдах үнэт цаасны нөхцөлийг харуулъя.

Хэмжээ /тэр. төг/    Тоо хэмжээ    Нэгж үнэ /төгрөг/    Хугацаа /жил/    Дуудах хүү

7.01                   70,100                   100,000                    1                    7.50
6.0                     60,000                   100,000                    2                    7.75
2.0                     20,000                   100,000                    3                    8.00
2.0                     20,000                   100,000                    5                    8.50

Нийт                                              17,01 тэрбум төгрөг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.