НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МАЛ ЭМНЭЛГИЙН АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/343 дугаар захирамж гаргалаа.

p19js5lq6etsmde41pjg1kll1b7j2

Захирамжаар нийслэлийн хэмжээнд үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, орчныг цэвэрлэх, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг энэ сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд  зохион байгуулахаар боллоо.

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга  хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, дүүргийн мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хуваарилан олгож, ажлын явц үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Мал эмнэлэг үржлийн газарт энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.


URL:

Сэтгэгдэл бичих