”Хувьсал”-ын гурав дахь дэлгэцийн бүтээл бэлэн боллоо

4860nlin675kfhv1ljb2a4pivt

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” гэсэн хоёр дэлгэцийн бүтээл туурвиж үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан “Хувьсал” продакшныхан ээлжит киногоо олны хүртээл болгоход бэлэн болжээ. Энэ бол “Тооцоогүй тоглоом” юм. Ирэх сарын 8-нд нээлтээ хийх тус кинонд “Хувьсал”-ын залуу жүжигчид гол дүр бүтээсэн байна.

Залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл хийгээд үүрэг хариуцлага гэж юу болох, амьдралын олон даваа нугачаанд хэрхэн өөрийн мөн чанарыг авч үлдэх талаар өгүүлсэн тус киноны нээлтийн үеэр “Хувьсал”-ынхан шинэ байрныхаа нээлтийг хийхээр төлөвлөсөн бөгөөд “Хувьсал оффис”, “Хувьсал энтертайнмент”, “Хувьсал танхим” гэсэн гурван хэсгээс бүрдэх ажээ. /24цаг.мн/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.