“Талх чихэр”-ийнхэн Түмэнцогтынхонд үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй талх явуулжээ

uls_553da5175df89_1Зүүн аймгууд энэ хавар ой хээрийн түймэрт маш их өртөж байна. Одоо ч нэлээд хэдэн газар гарсан түймрийг хараахан унтрааж чадаагүй байгаа юм. Тэгвэл энэ хавар түймрээс хамгийн их хохирол амссан газар бол Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум. Тэд хээрийн түймрээс болж нийт газар нутгийнхаа 90 гаруй хувийг алдсан. Мөн олон тооны гэр, өвөлжөө хаваржаа, мал амьтан түймэрт өртөөд байгаа.

Тиймээс тус суманд зориулсан хандив тусламжуудыг нутгийн уугуул иргэд болон сайхан сэтгэлт нийт монголчууд гар таталгүй өгсөөр байгаа. Үүний дотор томоохон татвар төлөгч компаниуд ч олон байгаа юм.

Тэгвэл “Талх чихэр” компани Түмэнцогт сумын иргэдэд зориулан талх болон гурилан бүтээгдэхүүнийг явуулжээ. Харин тэрхүү талхны сав баглаа нь иргэдийн гайхширлыг төрүүлсэн сурагтай. Тодруулбал, “Талх чихэр” компанийн явуулсан талхны савлагаа дээр үйлдвэрлэсэн он сар байхгүйгээс гадна “Лондон 2012” гэсэн лого бүхийн уутнуудтай байжээ.

Ямартаа ч гурван жилийн өмнө үйлдвэрлэсэн талхаа өгөөгүй нь лавтай. Харин тухайн үед үйлдвэрлэгдсэн савлагаагаа одоо ашигласан байх талтай юм. Харин энэ тухайгаа ямар нэгэн тайлбар өгөөгүй нь зарим талаараа эргэлзээ төрүүлсэн бололтой.

Г.Ган


URL:

Нэр: Зочин Огноо: 27 April 2015

Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана гэж энэ байх да

Нэр: Нэр Огноо: 27 April 2015

Хор явуулав л гэж дээ.Боорцог хайраад өгч явуулбал бас хайрсан өдрийхөө он сарыг шуудайн дээрээ тавихгүй бол идэхгүй цамаан нөхдүүд түймэрт явж байгаан байна тийм үү?

Нэр: Anonymous Огноо: 27 April 2015

өгөхөөр өглөө гэж шүүмжилнэ, өгөхгүй болохоор өгсөнгүй гэнэ манайхан ч сайхан шүүмжлээд л сууж байдаг улсууд даа.

Сэтгэгдэл бичих