Бөөлж байгаад гал гаргажээ

1430107865553db6d930695Өнгөрсөн долоо хоногт Нийслэлд 8 гал түймэр гарсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Залаатын аманд гал гарсан байна. Гал Залаатын амны овоонд уугуйлсан арцнаас болж гарсан байна. Мөн Сэлхийн зусланд талбайн өвс шатсанаас болж гал гарчээ. Түүнчлэн Төв аймаг Эрдэнэсумын Цагаан тунгалаг гэх газар гал түймэр гарсан байна. Галыг Налайх дүүргийн 3 дугаар хорооны 44 настай Э гэгч бөөлж байгаад гал алдаж гаргажээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих