Байгаль нуурын гүн дэх эртний дацанг хайж байна

Байгал нуурын гүнд байгаа Ацайн дацанг хайх олох зорилгоор гүний шумбалтыг хийж байгаа бөгөөд нуурын гүнд буй эртний сүмийг олох найдвар байгаа тухай албаны хүмүүс ярьж байна. 18-р зууны үед Байгал нуурын орчимд хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Байгаль нуурын эрэг газар хөдлөлтийн үеэр өөрчлөгдөж, нуураас холгүй байсан нэгэн дацан усанд доор оржээ.

Шумбагч нар хамгийн анхны эрэл хайгуулаа долдугаар сарын 16-нд хийсэн байна. Энэ үеэр тэд дацан байсан газрыг тогтоож чадсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар дацанийн байсан газрыг тогтоож чадсан учир удахгүй Асайн дацан олдоно гэж мэдэгджээ. Уг ажлыг Буриадын усан спортын холбооны ерөнхийлөгч Зоригто Намсараев, Буриадын тэргүүн хамба лам Дамба Аюшеевагийн хүсэлтээр зохион байгуулж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих