Тоглоомонд донтсон Б.Батзаяа байраа барьцаанд тавиад алджээ

Хошин шогийнхон дундаа нэгэн үе мандаж явсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа алдар нэр, мөнгөнд сагсуурч, мөрийтэй тоглоомонд донтох болсон гэх шуугиан гадуур тарсан.

Байр, машин, эхнэр хүүхэд, нууц амраг гээд байгаа бүхнээ алдсан тэрбээр сархад хүртэж, сэтгэлээр гундуухан яваа.

MN 25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр гэр хороололд түүний зутруухан амьдарч буйг харуулсан.

Үзэгчид түмпэнд гараа угааж суугаа гавьяатыг хараад өрөвдөж халагласан гэдэг. Алдаж эндсэн гавьяатад тусалж дэмжихийг хүссэн хүмүүсийн сэтгэлийн тус багадаагүй. Түүнтэй хамтарч уран бүтээл туурвидаг байсан нөхөд нь хандивын тоглолт хийж, нэг өрөө байр авч өгчээ.

Мөрийтэй тоглоомонд толгойгоо мэдүүлсэн тэрбээр хашралгүй байраа барьцаанд тавьж тоглоод алдсан гэнэ. Дээш нь татаад ч нэмэргүй болтлоо тоглоомд хорхойссон түүнд нөхөд нь гомдож, толгой сэгсрэхээс өөр үг хэлээгүй гэнэ лээ.


URL:

Сэтгэгдэл бичих