Туулын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ

7qi6he9qm63anufkfhjsubj1kqӨчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын гүүрний дэргэд усан дотроос эрэгтэй хүний цогцос олджээ.

Голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 14:55 цагт иржээ.

Дуудлагын дагуу  Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, нэг автомашинтай ажиллаж /50-55 орчим настай, нэр хаяг тодорхойгүй/ эрэгтэй хүний цогцсыг гаргасан байна.

Цогцосыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих