Төв аймагт хоёр охиныг хөнөөсөн гэх хэрэг тодорхойгүй байна

Төв аймгийн Жаргалант сумын нутагт амьдардаг малчин айлын 16-18 насны хоёр охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэсэн мэдээлэл Төв аймгийн цагдаагийн газарт хоёр хоногийн өмнө ирсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Хоёр хоногийн өмнө хүний амь хөнөөсөн гэсэн мэдээлэл Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн газарт ирсэн байна. Үүний дагуу тус аймгийн хүүхдийн байцаагч, мөрдөн байцаагчийн хамт шалгахаар явсан. Одоогоор утас нь холбогдохгүй байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар явсан. Шалгасны дараа  албан ёсоор мэдээлнэ” гэлээ. Ямартай ч хүний амь нас хөнөөөсөн гэсэн дуудлага ирсэн бөгөөд цагдаагийн ажилтнууд шалгахаар явсан гэнэ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Ш.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.