Монголчууд энэ 7 хоногт дэлхийд танигдсан үйл явдлууд

Германд алдаршиж байгаа 13 настай монгол охин

87e0497ddf9ed2e5d2a8e8e0fcef455big

Германы Лейпциг хотын театрт Францын алдарт зохиолч Атуан Сент-Экзюперийн романаас сэдэвлэсэн  “Бяцхан ханхүү” балет тоглогдож буй. Энэ балетад 13 настай монгол охин тоглож байгаа аж.   Халиунаа охины багшаар  Грегора Зейфарт хэмээх герман хүн ажиллаж байна. Түүний багш монгол охиныг алдартай балетчин болно гэдэгт итгэл дүүрэн байдаг гэнэ.  Халиунаа  Германы нийслэл Берлин хотноо балетын элит сургуулийн 9-р ангид суралцдаг аж.

Р.Анхням ОУ-ын кино наадамд оролцож байна

35be57c1655331dc3b10a8631daff340big

Жүжигчин Р.Анхням “Бээжин кино фестивал”-д оролцож байна. Энэхүү кино фестивал нь 32 жилийн турш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа ба улаан хивсний ёслол, кино шалгаруулалт гэсэн үе шатуудтай явагддаг нэр хүндтэй, томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.

Р.Анхням өмнө нь энэхүү наадамд “Гаадан Мээрин” киногоороо оролцож бол энэ удаад “Чонон сүлд” киногоороо оролцож байна.

“Хөсөгтөн” сүүлийн шатанд шалгарлаа

8f513ff10eb5bdadd17d2496349b0d2cbigДэлхийн хамгийн алдартай шоуны нэг “Got talent” шоу Азид зохион байгуулагдаж байгаа билээ. “Asia”s got talent” шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлаг шилдэг есөн оролцогчийн нэгээр шалгарч, сүүлийн шатанд үлдэж чадлаа.

Шилдэг есөн оролцогчийг шалгаруулах санал асуулга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-27-ны хооронд болж, санал асуулгын дүнг өчигдөр орой шоу нэвтрүүлгийн үеэр шууд зарласан юм.

Асуулгын явцад “Хөсөгтөн” хамтлаг илт давуу санал авч, шилдэг есөд шалгаран үлдэж чаджээ.

Тэмцээний ялагч  100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолт хийх эрхтэй болох юм.

 

 

“Эх дэлхийн дуулал”-ын сюрприз задарлаа

safe_image.php

Ялалтын баярыг тохиолдуулан ирэх сарын 2-нд Орос, Монгол, Хятадын алдартай гурван дуучны тоглолт болох гэж байгаа билээ.

Тоглолтыг УИХ-ын гишүүн Д.Арвины үүсгэн байгуулсан “Монголын Их хатдын хүндэтгэлийн цогцолбор өргөө” ТББ зохион байгуулж, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Г.Баярсайхан, Д.Ганбат, сайд Р.Жигжид нар дэмжин ажиллаж буй тухай бид мэдээлсэн билээ. Уг тоглолтонд Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, Хятадын Сонгодог дууны хатан хаан Ли Линг Юу, Оросын алдарт дуучин Цыганова Виктория Юрьевна нар ая дуугаа өргөх эрний зочин Монголд ирээд байгаа билээ.

Тэгвэл үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй болох уг тоглолтын гэнэтийн бэлгүүд эхнээсээ задарч эхэллээ. Тодруулбал, “Эх дэлхийн дуулал”-д Улсын филармони, Морин хуурын чуулга, Баянмонгол чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ тус тоглолтын тайзнаа залран үзэгч олонд өөрийн бэлгээ барих аж.

Түүнчилэн Хятадын Уянгын дууны хатан хаан Ли Линг Юу “Миний ардын сэтгэл цагаан” дууг Цэргийн дуу бүжгийн чуулгын эмэгтэй дуучдын хамт монгол хэлээр дуулж сонирхуулна. Харин Цыганова “Хайрыг хайрла” жүжгийн дууг Морин хуурын чуулгатай хамтран дуулах юм байна.

Мөн гурван улсын урлагийн их хатад тус тусдаа ямар сюрприз бэлтгэснийг ирэх бямба гаригийн 15 цагт Соёлын төв өргөө болон түүний гадаа байрлах том дэлгэцээр шууд үзэж болох юм.

Халимаг улсад болсон гоо бүсгүйн тэмцээнд Монгол бүсгүй тэргүүлжээ

goo

Халимаг улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол оюутан тэргүүлсэн байна. Энэ лхагва гарагт болсон гоо бүсгүйн тэмцээнд 15-23 насны 16 гоо бүсгүй өрсөлдсөн байна. Уг тэмцээнд үндэсний хувцасны үзүүлбэр, оюун ухаан мэдлэгийн хэсэг, бикинитэй үзүүлбэр, үдийн даашинз гэсэн таван төрлөөр өрсөлдсөн бөгөөд Халимаг улсад суралцаж буй Монгол оюутан Даваасүрэнгийн Сарантуяа тодорчээ.


URL:

Сэтгэгдэл бичих