Ч.Сайнбилэг улс төрийн шахалтаар ажлаа өгсөн үү?

bd780726efefac75big“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдоод сарын ч нүүр үзээгүй Ч.Сайнбилэг дарга улс төрийн шахалтаар албан ажлаа өгөх хүсэлтээ өгчээ. Чухам яагаад томилогдоод удаагүй байгаа албан тушаалаасаа чөлөөлөгдөх болов гэдэг нь олны анхаарлыг татаж эхлэв.

Тэрбээр ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанаар биш зүгээр л дээрээс өгсөн дарамт шахалтын улмаас ажлаа өгсөн гэх хардлага байгаа ажээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь хоригдсонтой холбогдуулан тус албан тушаалд түүнийг томилсон юм. Тэрбээр өмнө нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь батлан даалтад гараад байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Сайнбилэг ажлаа өгсөн нь их учиртай ажээ. /викимон.мн/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.