САЙН НЭРИЙГ ХУСАВЧ ҮЛ АРИЛНА

Ж-ЖамъянтивОюуны их ундаргат  цаст  Очирваанийн оронд  өнтэй сайхан хавар болж, хотол түмэн тэнүүн сайхан, буянт мал өсөн үржсэн өрнүүн дэлгэр өдрүүд налайж байна. Завхан аймаг  хутагт хувилгаадын өлгий, хүн зоны хийморь нутаг  учраас  эртнээс энэ сайхан нутгийн хошуу ноёд, засаг дарга нар нь хүний манлай, хөгжил дэвшлийн гүүр байсаар ирсэн юм. Энэ сайхан хүмүүсийн дотроос нэгэн хүмүүний талаар  онцлон бичихийг би хүслээ. Энэ хүн бол одоогийн Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтив юм. Холыг харж, зөвийг тунгаадаг түүний их үйлс  Завхан нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө  зүтгэсээр даруй 22  жилийн нүүрийг үзжээ. Зөв хүн байхын  ухаанаар эхэлсэн түүний багш мэргэжил түүнд хүн шиг хүн байх, хариуцлагтай ажиллахын нэр төрийг аль эрт суулгаж өгсөн юм. Монгол улсын их сургуулийн физикийн анги, Отгонтэнгэр их сургуулийн хуулийн ангийг  онц дүнтэй төгссөн энэ эрхэм хүмүүн нутагтаа багш, сургуулийн захирал, сумын засаг дарга, аймгийн тамгын газрын дарга, засаг дарга хэмээх нэр төртэй албанд ажиллахадаа  үргэлж шинийг сэдэж, үр дүнд хүрэхийн төлөө зүтгэсээр ирсэнийг бахархан хэлмээр байна. Ж.Жамъянтив аймгийн засаг даргаар ажиллах хугацаанд Завхан аймгийн мал сүрэг гурван саяд хүрч, малчид сэтгэл дүүрэн амьдарч байна. Сум бүр гэрэл цахилгаантай болж, Завхан аймаг удахгүй Улаанбаатар хоттой хар замаар холбогдох гэж байна.

Ажилгүйдлийн түвшин буурч, жижиг дунд үйлдвэрлэл өсөн нэмэгдлээ. Отгонтэнгэрийн хурд-2013 баруун бүсийн  хурдан морины уралдаан , аймгийн 90 жилийн түүхт их ойн баяр наадам, 2222 морин хуурч хүүхдийн тоглолт, шашин соёлын “Соёмбо II наадам”, “Очирвааны их ван” зэрэг томоохон арга хэмжээг  зохион байгуулж, Завхан аймгийн нэвтэрхий толь 2 боть, Завхан аймгийн 81 гайхамшиг 9 боть зэрэг 20 орчим ном бүтээлийг эрдэмтэн мэргэдээр бичүүлж олны хүртээл болгосон зэрэг  ажлууд нь  түүнийг зохион байгуулах авьяастай оюунлаг хүн болохыг бэлхнээ харуулна.  Үүний зэрэгцээ түүний  хичээл  зүтгэлийн үр дүнд Баруун бүсийн томоохон бүтээн байгуулалт болох Тэлмэний аж үйлдвэрийн цогцолбор Дулааны цахилгаан станц баригдахаар болж, 16 томоохон байгууламжаас бүрдэх Баруун бүсийн Отгонтэнгэр аялал жуулчлалын цогцолборын зураг төсвийг хийлгүүлэн бэлэн болгож, шинжлэх ухааны эрдэмтэдийн хоёр удаагийн томоохон хурал зохион байгуулж аймгийн хөгжлийн стратеги чиглэлийг тодорхойлж чадсан нь түүний холыг харж, их хэргийг  үүсгэснийг харж болно. Монгол улсынхаа хөгжилд  онцгой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаадынхаа түүхийг хойч үедээ өвлүүлэх, бахархуулах үйл хэрэгт түүний оруулсан хувь нэмэр нөр  их юм. Тухайлбал Нөмрөг сумандаа дөрвөн их  гэгээнтний цогцолбор, Улиастай хотод Жалханз хутагт Дамдинбазар , Дилав хутагт Жамсранжав нарын гэрэлт хөшөө, цогцолборын хосгүй дурсгалыг бүтээсэн билээ. Хүүхэд, залуучуудын  сэтгэлгээний хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн нь түүний Завхан аймгийн алдартнуудын лекцийг  аймагтаа зохион байгуулсан явдал юм. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын лекцээр эхэлсэн  энэ ажил одоог хүртэл үргэлжилсээр байна. Түүний нөр их ажлын өчүүхэн хэсгийг тоймлон хүргэлээ. Илүү ихийг мэдэхийг хүсвэл хутагтын нутгаар саатан зочилохыг уръя.

Их хэргийг үүсгэн явахад саад бэрхшээл  их байдгийн адилаар түүнийг тойрсон явган яриа, шүүмж их ажээ.  “Хамт олонтойгоо, ард олонтойгоо байж, ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаа цагт саад бэрхшээл хүчгүй болдог” хэмээн ярих дуртай түүний юутай сайхан. Газрын наймаа хийж мөнгө олдог, хууль бус тендер сонгон шалгаруулалт, ажилтнаа дарамталдаг, халдаг, улсын байрыг хувийн болгосон гээд өнөөгийн нийгэмд нийтлэг ярьдаг явган яриа түүний энэ итгэл үнэмшилд ёстой өвдөг сөхөрдөг гэлтэй. Ямар сайндаа холбогдох хуулийн байгууллагууд нь  “Таны тухай сөрөг мэдээлэл их гарах юм, энэ талаар хариу мэдэгдэл гаргаж, нэр төрөө сэргээлгэ”  гэж хэлж байсан удаатай. Хамгийн гол нь дээрх асуудлын эсрэг байр суурьтай байдаг учраас өстөн олон гарч  бүр зарим намын нөхөд нь итгэл, зүтгэлээр  баталгаажсан   үйл хэргээсээ ухарч өнгө, мөнгөнөөс үнэ цэнээ худалдаж засаг даргаа унагаах оролдлого хийж байгаа нь харамсаад барашгүй. Шударга байлаа гээд унадаг, хийлээ гээд шүүмжлүүлдэг энэ нийгэмд түүний алсыг харсан бодол үл цуцана, хазаар үл хумина. Хүмүүсийн хэлснээр Жамъянтив даргын мөнгө 100 дахин өсдөг бол Завхан нутаг баяжих болтугай. Сайн үйлсийг хийхэд садаа олон ч Сайн нэрийг хусавч үл арилна.

Д.Уртнасан


URL:

Сэтгэгдэл бичих