“Хүүхэмсэг” GUYS-ийнханы наргиа олны шүүмжлэлд өртөв

Анх хайрын тухай дуугаараа олон залуусыг уяруулж, учруулж байсан хамтлаг бол GUYS. Тэд уран бүтээлээсээ түр завсарлагаа авсан ч “Мухар гудамж” уран сайхны киноны дуугаар эргэн фэнүүдтэйгээ мэндчилсэн. Мөн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард “Хайрын бүжиг” дуугаа шинэчилэн дуулсан нь олон хүнд таалагдсан.  “Зүрх уучил” дууны клипээ өнгөрөгч хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон. Өдгөө Япон улсад МУГЖ, дуучин Т.Ариунаатай хамтарсан тоглолтоо хийж яваа.Тэд амралтынхаа үеэр аальгүйтсэн гэрэл зургаа цахим хуудаснаа нийтэлсэн нь зарим хүмүүсээс хүүхэмсэг дүрийг бүтээж эрчүүд байж хэт эмэгтэйлэг харагдаж байна хэмээн шүүмжлүүлэв.

Ийнхүү хүүхэмсэг GUYS-ийнханы наргиа цагаа олсонгүй юу эсвэл монгол эрчүүдээ ийм төрхтэй харж байгаагүй залууст таалагдсангүй юу. Ямартай ч фэнүүд нь сайшаалтай хандсангүй ээ.

g182384485201505040829


URL:

Сэтгэгдэл бичих