Кимийн селфи ном цагийн дотор зарагдаж дуусжээ

selfie0417Реалити шоуны од Ким Кардашиан хэрхэн яаж олны анхаарлыг татаж, түүнийгээ яаж мөнгө болгох аргаа сайн мэддэг нэгэн. Тэрбээр өөрийн селфи зургаа авах хоббигоо мөнгө олох арга болгож, селфи зургаас бүтсэн номоо худалдаанд гаргахаар болсноо өмнө нь мэдэгдсэн байсан билээ.

 

Тэгвэл Кимийн 5000 гаруй селфи зургаас бүтсэн “Миний өдөр тутмын амьдрал” гэх ном худалдаанд гарсан даруйдаа ганцхан цагийн дотор зарагдаж дууссан байна.

 

Ким 5000 ширхэг ном худалдаанд гаргасан аж. Нью Йорк, Лос Анжелес, Лас Вегас хотын 10 гаруй дэлгүүр болон онлайнаар уг номыг худалдаалжээ. Энэхүү номыг худалдан авахаар олон мянган хүн дэлгүүрийн гадна дугаарлаж, зарим нь нойргүй хоносон байна. Анхных гэгдэж буй Кимийн селфи ном 16 ам.долларын үнэтэй аж.


URL:

Сэтгэгдэл бичих