Вьетнам хөлбөмбөгчин бүсгүй булангийн цохилтоос дубль хийж шуугиан дэгдээлээ

10e3ccfaf-6225-4a12-8d6d-f4e8095709b8Малайзийн эсрэг тоглолтонд Вьетнамын үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчин бүсгүй Нгуен Thi Tuyet хоёр гоол буюу дубль хийжээ.

Тэрбээр нэгийг нь зүүн хөлөөрөө, нөгөөг нь баруун хөлөөрөө булангийн цохилтоос шууд эргүүлэгтэй цохиж хийжээ.

Хэн ч нэг тоглолтонд ингэж хоёр гоолыг булангаас хийж байгаагүй юм. Вьетнамын шигшээ баг тоглолтод 7:0-оор хожсон байна.

Зүүн өмнөд Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд ийм амжилт гаргажээ. Дашрамд дурдахад, Нгуен Thi Tuyet нь 2014 онд Вьетнамын хамгийн шилдэг эмэгтэй тоглогч болж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих