Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАН-ыг Засгийн газраас гарахыг шаардах боллоо

527-1430926833527141523912_gs
Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад өнгөрөгч  2014 оны сүүлээр огцорсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сүүлийн үед Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар болон МАН-аас томилогдсон сайд нарыг хурцаар шүүмжлэх боллоо.
4 сарын 28-нд хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр тэрээр :
“Ийм хариуцлагагүй байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ярьж болохгүй. Би Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байна. Манайхан ажил ярих болохоор бүгд алга болдог. Засгийн газрыг төлөөлөөд энд сууж байгаа хүмүүс гишүүдийн асуултад хариулж чадна гэдэгт эргэлзэж байна. С.Баярцогтод би “Сонгууль болоогүй байхад ядаж төрийн нарийн бичгийн дарга нараа байлгаарай” гээд хэлээд байхад төрийн албан хаагчдаа солиод тавьчихсан. Ийм зүйл хийчихээд өнгөрсөн хоёр жилд юу хийснээ ярина гэж байхгүй. Хуучин сайд нарыг оруулж ирээд ямар ажил төлөвлөөд алийг нь хийсэн, хийгээгүй, заавал хийх ёстой ямар ажил байна, мөнгө төгрөгөө яаж хуваарилах талаар яримаар байгаа юм. Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ гарах хэрэгтэй. Засгийн газар бол тас, няс гээд асуудлаа ярьчихдаг юм. Гэтэл энд хуралдаа цугласан ч юм алга…Д.Оюунхорол сайд ямар бодлого хэрэгжүүлэх гээд сууж байгаа юм. МАН-ын амлалтаас энд нэг их ороогүй биз дээ. Одоо жил хүрэхгүй хугацаанд үүнийг цааш нь яаж үргэлжлүүлж ажиллах юм. Би ойлгохгүй байна. Ер нь бодлогоо ойлгож байна уу гэдэгт эргэлзэж байна. Сэтгэл тавьж хийж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хоёр жил хүмүүсийн хийсэн ажлыг нөхнө гэдэг хэцүү. Ч.Сайханбилэг гарч ирээд “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж хэлсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хүнээ хаяж болохгүй биз дээ.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах ёстой. Эсвэл хамтарсан юм бол мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оруулж ир.” хэмээсэн юм.
Тэгвэл өчигдөр мөн л УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын хороо хуралдаж, асгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэрээр МАН-д шүүмжлэлтэй хандлаа.
Тодруулбал тэрээр:
“МАН засагт хамтарвал хамтарсан шиг, хамтарч чадахгүй бол зайгаа тавиад өг. Хариуцлага хүлээх нь хүлээг. Явж явж АН л хариуцлага хүлээнэ шүү. Хоёр Энхболд дарга нийлээд асуудлаа шийдээч ээ. Хамтраад алаад өгнө л гэсэн биз дээ. Баахан мөнгө ярьсан хүмүүс. Хоёр толгой ярьсан, аль нь ч бүтдэггүй. Битгий ийм хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш бай” гэв.
Ийнхүү МАН-ынхныг Засгийн газраас гарахыг шаардсан агуулгатай зүйл ярих болсон тэрээр энэ долоо хоногийн сүүлээр хэвлэлийн бага хурал хийлгэж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх гэж буй аж.
Э.Мягмардорж

URL:

Нэр: ххх Огноо: 7 May 2015

Азийн хөгжлийн банкнаас ойрын 3-4 жилд Монголын эдийн засаг сэхэх боломжгүй гэсэн судалгаа гаргасан гэж бна шүү одоо яанаа даа ТТ эргэлтэнд оруулж чадахгүй бол ажил хийгээд ч цалингаа авч чадахгүйд хүрхнээ. хөдөө гарч мал маллаж амидархаас өөр замгүй боллооо доо. таван малын буян маань таван толгойгоос илүү өгөөжтэйл болж таарлаа. алтанхуягийн хэлээд бгаагаар МАН засгаас гарвал энэ эдийн засаг улс чинь сөхрөөд уначихдаг юм бгааз дээ

Нэр: алтай Огноо: 7 May 2015

энэ мэдээ баттай юмуу хэндч хэрэггүй худал юм бичих юмаа

Нэр: otgon Огноо: 7 May 2015

altanhuyag odoo demiirch uguh ymaa ardiin namiig gargachad tegeeed odoo yu hiihvv dahiad zasgiin gazar baiguulah uu uuruuu dahiad erunhii said bolood sugduj unahiin irmegt bga ediiin zasgaa ulam suhrvvleh ni dee harin ch tom tom tusluu uragshluuliy gej yrihiin orond demii dongosoodl bh yma tiim ih zawtai uls ym bha daa

Нэр: tseegii Огноо: 7 May 2015

hogiin nowsh urdah zasgiin gazraa UNAGACHIHAAD odoo yugaa dongosood bna chi uuruu mongoloos zail

Нэр: жамбал Огноо: 7 May 2015

чамд ингэж ярих эрх бхгүй чиний хэлснээр АРДЫН НАМ тэгээдл засгаас гарчих уу үгүй дээ алтка минь том эндүүрч бна

Нэр: bold100 Огноо: 7 May 2015

Ta ch holion bantangiin holij baahan Denzendsenee martchikhsan uu. Ayultai hun yum aa.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.