Ч.Ганхуяг: “Хас” банкны бүх эмэгтэйчүүдтэй эр эмийн харилцаанд орсон гэж доромжилсон

ganhuyag.jpg8888

“Хас”-ын Ч.Ганхуяг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан талаар бид мэдээлсэн. Учир нь түүнийг Улсын харцага Г.Ганхуяг түүнийг олон нийтийн цахим сүлжээгээр доромжилсон тул тэрбээр нэр төрөө сэргээлгэх гэж цагдаад гомдол гаргаад байгаа юм. Мөн үүнтэй холбогдуулан Ч.Ганхуяг ”Хас” банкинд ажиллаж байсан, ажиллаж байгаа нэг ч хүнтэй зүй бус харьцаж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Хэрэг явдал өвөрмонгол иргэдийг сөхрүүлсэн өдрөөс эхэлжээ. Энэ талаар Ч.Ганхуяг ““Ийм явдлыг таслан зогсоогооч. Учрыг нь олооч. Ийм байж болохгүй” гэсэн тайлбар тавьсан. Ингэхдээ Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар энэ асуудалд анхаарлаа хандуулж, учрыг нь олооч гэж бичсэн. Даяаршсан нийгэмд хэн нэгнийг өөрөөсөө дорд үзэж сөхрүүлж, элдэвлэн байж боломгүй үйлдэл гаргасан байхад зарим залуус бахархаад магтаж сайшаагаад байхаар нь дургүй хүрсэн.

Үүний маргааш нь Э.Бат-Үүл дарга “Өмнөдмонгол иргэдийн холбоо”-ны тэргүүнээс уучлал хүссэн шүү дээ. Тэгтэл миний facebook хуудас дээр тавьсан зурагны дор нэг нөхөр “Талх” Хуягаа гэж ирээд л намайг элдвээр зүхээд байсан. Маш олон удаа сэтгэгдэл бичиж, элдэвлэсэн. Анзаараад харахад нэг бөхийн зурагтай хаяг байсан юм. Хаяг руу нь хандаж харахад олон дагагчтай “од” бололтой нөхөр байна лээ. Тэр нөхөр сүүлдээ над руу дайрч давшлахыг хүмүүст уриалж, турхирч эхэлсэн. Тэгтэл дөрөвдүгээр сарын 8-ны өдөр facebook хуудсаар дахин над руу эрээ цээргүй давшилж, “Хас” банкны бүх эмэгтэйчүүдтэй эр эмийн харилцаанд орсон гэж гэр бүлийн минь болон надтай ажил төрлийн холбоотой бүх хүний нэр хүндэд ноцтойгоор халдсан. Над руу дайрч, давшлахыг тэвчиж болох юм.

Харин миний гэр бүл, үр хүүхэд, үнэт зүйл рүү дайрч, доромжлохыг тэвчихгүй. Хэн нэг нь аль дуртайгаараа өөр нэгнийг доромжлох эрх байхгүй. Нэг нөхөр амандаа орсноо олон нийтийн сүлжээгээр цацаж, гэр бүл рүү минь дайрч давшлахыг тэвчихгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн байна. /чухал.мн/

Capture(9)


URL:

Нэр: GegeenCom Огноо: 19 May 2015

Negiigee yah gj ingej bdymde

Сэтгэгдэл бичих