Б.Гарамгайбаатар Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг угаасан уу?

гарамгайСүүлийн хэдэн өдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанитай холбоотой олон тэрбумын төгрөгтэй холбоотой асуудал хурцаар тавигдаж эхлэв.

Тухайлбал, Хөгжлийн банкнаас Халзанбүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани руу 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн аж. Тэгсэн хэдий ч нэг ч км зам тавиагүй байсан нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл эрхэм гишүүн энэ талаар тайлбар хийжээ.

“Энэ бол аль эрт яригдсан асуудал. АТГ-аас мэдээлэл өгөхдөө ийм асуудлыг өнгөрсөн онд ярьсан. Ер нь 30 гаруй тэрбум төгрөгийг “Монроуд” компани авсан гэж ярьж байснаа сүүлийн үед үүнийгээ надтай холбож яриад байгаа юм. “Монроуд” компанийг би үүсгэн байгуулсан. Үүнийгээ ч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичиж өгдөг. Гэхдээ компанийн удирдлагыг өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. “Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзанбүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь хятадууд барьж байгаад хаяад явсан юм билээ. 30 гаруй тэрбум төгрөг “Монроуд” компанийн дансанд шилжсэн гэсэн мэдээллийг АТГ хэлсэн учраас би үүнийг мэдэхгүй байна. Ер нь миний нэр хүндэд халдах зорилгоор ийм мэдээлэл гаргаад байгааг үгүйсгэхгүй” гэжээ.

Харин гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар удахгүй энэ асуудалтай холбоотой шинэ баримтыг дэлгэж тавина гэдгээ мэдэгдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Хөгжлийн банкнаас мөнгө угаасан эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.

викимон.мн

URL:

Сэтгэгдэл бичих