“Нүүрсчдийн нам” хуйвалдаан хийгээд хол явахгүй ээ, М.Энхсайхан сайд аа

69379

Бид нэг үеэ бодоход асуудлыг хэдэн мянган талаас нь хэлэлцэж, судалдаг, хэрэлддэг болсон байна.‪ Долоо хэмжиж нэг огтлохын тулд ард түмнээрээ хуваагдаж, парламент дотроо, Төрийн гурван өндөрлөг нь талцан хуваагдаж байна. Монголын ард түмэн бас хоёр талд зогсчихсон. Цахим ертөнцөд идэвхтэй жиргэдэг, твиттерээр үзэл бодлоо хуваалцдаг дундаж насныхан хүртэл хоёр тал болон хэрэлдэж, хэлэлцэж байгаа. Эндээс л үр дүн гарах учиртай.

Одоогоос тав зургаан жилийн өмнө бид ингэж ярилгүйгээр, хэрэлдэлгүйгээр Оюутолгойгоо тавиад туучихсан. Төрийн өндөрлөгт эрх мэдэл дээр суугаа хоёрхон хүний гарын үсгээр асар том ордоо өгөөд л явуулчихсан. Харин хожимдсон хой­но нь мянга түм орилоод ч асуудал ший­дэгдээгүй. С.Баяр шиг дайсан өнөө­дөр байхгүй мэтээр харааж суу­гаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 6-ны өдөр М.Энхсайханд боломж олгоод явуул­чихсан бол хожим 2500 төгрөгөөр бид яах юм бэ. 20 жилийн дараа авах аш­гаар “Эрдэнэс Тавантолгой” юу бү­тээх юм.

Тэр ч байтугай батлан хам­гаалах, үндэсний аюулгүй байдал, ний­тийн ашиг сонирхлоо хамгаалсан шийд­вэр Засгийн газар гаргах эрхгүй тийм гэрээнд гарын үсэг зурах бай­лаа шүү дээ.  Гадны оффшор бүсэд байр­шилтай, хувьцаагаа нээлттэй арил­жаалах боломжтой компанийг анх гэрээний төсөлд оруулсан гэд­гээ Ж.Оджаргал “100 чухал сэ­дэв” нэвт­рүүлгийн үеэр хүлээн зөв­шөөр­сөн. Тэрбээр, “Анхнаасаа MMC гэж бу­руу ойлгуулчихсан нь бид­ний бу­руу.

‪“Энержи Ресурс” юм шүү гэд­гийг одоо зөв ойлгуулах ёс­той” хэ­мээн ярьсныг олон ч хүн сонс­сон. Хө­рөнгө оруулалтын гэрээг анх ярьж эхлэхдээ М.Энхсайхан “Энер­­жи Ре­сурс” их хэмжээний өр­тэй, алдаг­дал­тай ажиллаж байгаа. “Энер­жи Ре­сурс”-ын Ухаа худаг дээр хийсэн бү­­тээн байгуулалт нь гадаадын банк­ны барьцаанд байгаа гэдгийг ил тод хэл­чихсэн бол асуудал арай өөр эр­гэх байсан.

‪Тиймээс монголчуудын мэдэхгүй өнгөрч байгаа, хэдхэн хүний дунд хуйвалдаан хэлбэрээр өрнөөд өнгөрөх байсан асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж гаргаж тавиад, хэвлэл мэдээллээс ард түмэн олон янзын мэдээллийг шүүрдэн уншиж байгаа нь давуу тал юм. Нэгэнт эхэлсэн энэ ярианы эцсийг үзэх нь одоо хамгийн чухал байна. Тавантолгойн ордыг ашиглахдаа элдвийн ил далд лобби, аль нэг компанийн луйвар булхай, цөөхөн хэдэн гишүүдийн хуйвалдаан хэрэггүй юм.

Нэгэнт л гэрээ олны анхааралд орж “Энержи Ресурс” ингэтлээ зүтгэж Засгийн газарт дарамт үзүүлсэн асуудал олон нийтэд ил болчихлоо шүү дээ.‪ Тиймээс Тавантолгой дээр нууц гэж байх ёсгүй гэдгийг нь М.Энхсайхан сайд болон “Энержи Ре­сурс” компани, Ж.Оджаргал нар ойл­гоосой. Хуйвалдаан хийгээд ч одоо хол явах­гүй. Монголчууд таван жилийн до­тор олон зүйл ойлгосон.  Хувийн нэг компанийн талд парламент дот­роо бүлэглэл болчихсон байгаа нь тө­рийн чадамж суларч мөнгөтэй хүн тө­рийг удирдах хэмжээнд хүрчээ гэд­гийн баталгаа болж байна. Энэ бү­лэглэлийг улстөрчид “Нүүрсчдийн нам” гэж нэрлэж байгаа юм гэнэ лээ.

Б.Балжир /МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН/


URL:

Нэр: НЭГИЙГ БОДМООР ДОО Огноо: 12 May 2015

БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ ИХ ХУРЛААРАА ХУРДАН ХЭЛЭЦҮҮЛЭЛДЭЭ БҮГДЭЭРЭЭ ЯРИЛЦ ҮНЭХЭЭР АШИГГҮЙ БОЛ ЗОГСООЛ ДОО АШИГТАЙ БОЛ ХУРДАН ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТҮҮНЭЭС ДАНДАА ЗУРАГТЫН БҮХ СУВГААР ШАХУУ ЖЕНКО ЭНЭ ХЭД Л БАЯЖИХ ГЭЭД БАЙНА ГЭХ ЮМ. ОЙЛГОХГҮЙ БАЙНА. САЙН ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ . ЗА ТЭГЭЭД Ч АН ҮЕД УЛС ОРОНД ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙЖ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙЛ ДЭЭ 2016 ОНД МАН ЯЛБАЛ УЛС ОРОНД ГЭГЭЭ ХАРАГДАХ БАЙХ ДАА

Нэр: Anonymous Огноо: 12 May 2015

Ардын хүүхдүүд ажилгүи орлоггүи болцгоож түрүүчээсээ эцэг эхээ бараадаж эхэллээ? Эмгэнтэигээ яая гэж баихад Бас Хятадын төлөө мэргэжил эзэмшиж ажиллаж баисан шоохууз гэнэ? Төмөр замаар нүүрс тээвэрлэх даший шог?

Нэр: Эрүүл мэндийн онлайн зөвлөх Огноо: 12 May 2015

Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

Үйлчилгээ:
1. Даралтыг зохицуулна.
а. Толгойн хэсгийн цэгүүдээр
б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
6. Иллэг, массаж хийнэ
Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

Сэтгэгдэл бичих