Ах дүү аваргууд чөлөөт бөхийг “алаад” хаяв уу

60b95f5d-c741-4802-a906-298560e635f1Манай улсын чөлөөт бөхийн шигшээ баг Катарын Доха хотноо болсон ААШТ-нд оролцсон энэ өдрүүдэд томоохон шуугиан дэгдлээ. Энэ нь гэхдээ тэмцээнээс медаль авсан тамирчдыг тойрсон шуугианаас илүүтэй тэмцээндээ оролцож чадалгүй хэд хоног хүний нутгийн хил дээр саатуулагдаж байгаад ирсэн 3 тамирчин, нэг дасгалжуулагчтай холбоотой.

Тэднийг бүр Арабын Эмиратад очиход нв визний зөрчилтэй гээд саатуулчихсан. Гэтэл тамирчид нь гурав, дөрөв хоночихоод байхад Монголын чөлөөт бөхийн холбоо, ЭМС-ын яам юу ч хийгээгүй нь гайхалтай. Тэдгээр тамирчид эх орондоо ирсэн даруйдаа холбоондоо гомдож байгаагаа илэрхийллээ. Үүгээр ч асуудал зогссонгүй.

Өчигдөр эх орондоо буцан ирсэн Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлагч МУГТ Ц.Цогтбаяр холбоондоо болон удирдлагууддаа хандан хатуухан үгс чулуудлаа. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн спортын удирдлага болон тус спортод хамаатай бүхнийг оролцуулсан томоохон асуудал үүсээд байна.

Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд Монгол улсад эргэн ирэх тэр үед асуудал хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг татаж эхлээд байна.

Ингээд Ц.Цогтбаяр дасгалжуулагчийн удирдлагуудаа шүүмжилсэн ярианаас товчлон хүргэе.

77e43e29-b730-4ba5-b303-51a276dbe289.jpg

Ц.Цогтбаяр: Дагвадоржийг магтаж, худлаа мэдээллээр хангасаар байгаад “алаад” хаячихсан

“-Тивийн аваргын мэдүүлгээ сарын өмнө явуулсан. Гэхдээ жин тус бүрт 1-2 тамирчны нэр явуулсан. Гэтэл гурван хүний виз ирээгүй. Яагаад виз ирэхгүй байна гэхэд одоо ирнэ л гээд байсан. Тэмцээнд явахын өмнөх өдөр буюу хагас сайн өдөр бэлтгэлтэй байсан. Холбооноос өдөр 13.00 цагийн үед утасдаад үлдсэн гурван хүний виз гарсан шүү гэж надад хэлсэн.

Бэлтгэлтэй байсан болохоор Энхбаяр багшийг явуулахад Спортын төв ордны жижүүрт үлдээчихсэн байсан. Визээ аваад харахад өнөөх гурвын маань овог нэр таарч л байсан. Гэтэл Дубайгийн хил дээр очтол хуурамч байна гээд хоёрыг нь үлдээсэн.
377e6b4e-a17a-4e10-8516-4fc016f3f591.jpg

Хүдэрбулгыг Дохад очтол үлдээнэ гэсэн. Насанбат эмч бид хоёр очоод асуухад “Танай хүмүүс хуурамч визтэй байна гэсэн”. Нэгэнт ирчихсэн юм чинь мөнгө төгрөгийн төлөөд тамирчнаа гаргаж болох уу гэхэд “Та нар хууль зөрчсөн. Хуурамч визтэй болохоор буцаана” гэсэн. Тэгээд бид хэд цаашаа явсан. Үүнээс цаашаа тамирчидтайгаа холбоо барих боломж байсангүй.

Холбооны зүгээс бидэнтэй энэ талаар ярилцаагүй. Холбооны гадаад харилцаа хариуцсан, шүүгч Төмөрбаатар гээд нэг нөхөр бид нартай хамт тэмцээнд байнга явдаг. Тэр хүнтэй би хоёр жил гаруй хугацаанд хамт тэмцээнд явж байгаа хэдий ч нэг ч удаа дуугарч үзээгүй. Монгол хүн байна даа “Сайн байна уу” гээд дуугарч үзсэнгүй.

Хоёр удаа мэндэлж үзээд дуугарахгүй болохоор дахиж мэндлээгүй. Дубай дээр манай дөрөвтэй Төмөрбаатар таарсан байгаа юм. Гадаад харилцаа хариуцсан нөхөр байж “Та нарын тухай сонссон” гэчихээд хаяад явчихсан байсан. Ийм бүдүүлэг юмнуудыг одоо зайлуулах хэрэгтэй. Одоо дуугарч арга хэмжээ авахгүй бол өнөөдрийг хүртэл бид тэсч дуугүй л явсан.

Ний нуугүй хэлэхэд эрэгтэй багтай буюу надтай харьцахдаа хүйтэн хөндий харьцдаг. Бусадтай нь инээж харьцаад надтай “Ална, тална, п…” гэх зэргээр л дууддаг байсан. Үнэхээр хүнд харилцаатай. Асашёорюүг ч хэлж байна. Бусад нөхдүүдийг ч хэлж байна. УИХ-ын гишүүн Сумъяабазар “Би чамтай гар барихаас сэжиг хүрч байна” гэж хүртэл хэлж л байсан.

Тэмцээн дээр гар барих гээд очиход шүү. Намайг одоо ингэж хэлсэн гээд дайралт их ирнэ гэдгийг мэдэж л байна. Чөлөөт бөхөөр барилдаж, хувь заяагаа холбож, амьдралаа залгуулж яваа хүний хувьд дахиж олон тамирчныг ингэж хохироохыг хармааргүй байна.

МЧБХ маш бүдүүлэг, удаа дараа ийм заваан асуудал гаргаж байна. Тэмцээнд явахаас гурван хоногийн өмнө мэргэжлийн зөвлөл байгуулсан одоо Азийн аваргын багийн батална гээд шал дэмий 3-4 цаг хуралдуулаад гаргаж байгаа юм. Хэдхэн хүний виз гаргаад явуулчих чадал алга байна энэ хүмүүст. Дагвадорж ирээд чөлөөт бөхийн холбоог сэргээлээ, мундаг байна л гээл байгаа.

Энэ бол шал худлаа гэдгийг албан ёсоор хэлье. Хоёр жилийн хугацаанд дасгалжуулагчаар ажиллахдаа хэдэн тамирчдыгаа улсын мөнгөөр л арай хийж чирч явсаар ирсэн. Азербайжаны тэмцээн гурван тамирчныг холбоо дааж явуулснаас өөрөөр эрэгтэй багт нэг төгрөг ч гаргаж өгөөгүй. 30 жил чөлөөт бөхтэй хутгалдаж явлаа.

Ийм дампуу, ийм дээрэнгүй, харгис юмтай таарч үзээгүй. Бид нар улсын мөнгөөр бор зүрхээрээ тэмцээнд яваад ирэхэд “Чи яахаараа холбоог ярьдаггүй юм” гээд л эхэлдэг. Би хариуд нь “Та нар бидэнд тусалсан биш дээ. Спорт хороо, хүүхдүүдийн эцэг эх тусалсан юм чинь” гээд үнэнийг нь хэлдэг.

Холбоонд хандаад тамирчдаа бэлтгэлд хамруулъя, тэмцээнд явуулъя гэхэд дандаа мөнгөгүй л гэдэг. Жил гаруйхан хугацаанд дөрвөн нарийн бичиг солино гэдэг үнэхээр чадамжгүйгээ харуулж байна. Ороод уулзахаар нэг л ядарсан, уурласан, ярвайсан хүмүүс.

“Та нарын өмнөөс ингэж зовж зүдэрч байна. Бөхөөс залхаж байна” гэсэн улсууд л байдаг. Залхаж байгаа бол явах хэрэгтэй ш дээ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй. Чөлөөтийн алтан үеийнхэн дуугарах хэрэгтэй. Дамдиншарав, Нацагдорж, Болд багш аа одоо боль. Дагвадорж, Сумъяабазар нараас айгаад байдаг юм уу.

Чөлөөтийн хурал болоход Дагвадорж, Болд нар үг хэлээд араас нь алгаа ташаад л Ардчилсан Солонгос маягтай юмнууд сууж байдаг. Өчнөөн зүйлийг тэсч гарсан. Одоо хангалттай. Дагвадорж гэж хүнийг муулахдаа биш. Тэр хүнийг эргэн тойрныхон дандаа худлаа магтдаг, худлаа мэдээллээр хангадаг. Ингэсээр байгаад энэ хүүхдийг өөрсдөө алаад хаялаа ш дээ.

Худлаа хөөргөж ярьсаар Дагвадоржийг байж суулгах газаргүй болгоод хаячихлаа. Би Дагвадоржийн өмнөөс түүнийг өрөвдөж байна. Сүмогийн аваргаараа байж байх юмыг хэдэн хүнийг айлгаж сүрдүүлж муу нэртэй болгоод ард нь чив чимээгүй.

Ялангуяа ардын багш Дамдиншарав, Болд багш хоёр одоо боль. Энэ заваан үйлдлээ зогсоох хэрэгтэй. Шигшээ багийн албыг бид авсны дараагаар Мандахнаран дэлхийн аваргаас тэр олон жил тасарсан медалийг буухиаг эхлүүлсэн.

Дараачийн дэлхийн аваргаар Ням-Очир, Мандахнаран нар хүрэл медальтай ирсэн. Өнгөрсөн жил Хүдэрбулга, энэ жил Бэхбаяр Азийн аварга боллоо. Өнөөдөр холбооноос хэн ч байхгүй, тосохгүй л байгаа биз дээ. Хэн ч яаж ч дэмжээгүй. Хүний урманд 1000 төгрөг алган дээр нь тавиагүй юм шүү. Бусад холбоод тамирчдаа яаж хангалттай шагнаж байна.

Эмэгтэй тамирчдыг байраар шагналаа л гэдэг. Яагаад эрэгтэй тамирчдадаа 10 мянган төгрөг өгчихөж болдоггүй юм бэ. Алаг үзээд, дээрэлхээд байна. Би энэ хүмүүсийг гүтгэсэн бол хариуцлагаа хүлээнэ. Яахав дээ намайг занах л биз. Ямар зануулж үзээгүй биш.

Хэдэн хүүхдийн төлөө хэлэхээс өөр арга алга. Би ч бас ерөнхийлөгч Дагвадоржийг хөөцөлдөөд бүтээж байгаа юм байна гээд тайвширсан. Эргээд хүмүүстэй холбогдоход хуурамч визний асуудал гэдэг тодорхой болсон. Гэтэл гэмт хэрэгт тооцогдох зүйл болчихоод байхад яаж тэмцээнд оролцсон гэж тооцох юм бэ гэж бодогдсон.

Шоронд орчихгүй нь их юм гэдгийг хүмүүс хэлж байсан. Ингээд л багш нар хоорондоо ярилцаад жин дээр зогсоод барилдсан. Жин дээр гаръя, гурван хүүхдээ дэлхийн аваргад оролцуулах боломжийг хангая л гэж шийдсэн.

Үнэндээ ичмээр л байсан. Би хөгшин хүн. 45 настай байж залуучуудтай барилдаад элэг доог боллоо ш дээ. Миний үеийн дасгалжуулагч нар инээгээд л “Чи сайн байна аа” л гэж байна. Бусад нь бол дооглоод. Гэдэс гүзээгээ унжуулчихсан хөгшин юмнууд утгагүй л байхгүй юу. Ганц, нэг оноо авч шагналын оноо авахын тулд хамаг хүчээ л гаргалаа. Онигоо гэж үүнийг л хэлнэ дээ”.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч ийн өгүүллээ. Тэгэхээр одоо асуудал тэгэхдээ бүр томоохон асуудал үүсэх нь ойлгомжтой. Мөн үүнтэй холбоотойгоор ах, дүү аваргуудын өмнөх хойдох сайн мууг дуудах аян нэгэнт өрнөөд эхэлчихлээ.

Ах дүүсийг хоёр өөр нам сонгосноос эхлээд онгироо, хүн сүрдүүлдэг, Циркийг яаж авсан, өөрсдөө ийм байж Д.Загдсүрэнтэй Олимпийн хороог булаалдаж байна гэхчилэн маш олон асуудлыг давхар хөндөж байна.

Нээрээ манай ах дүү аваргууд минь Монголынхоо чөлөөт бөхийг алаад хаячихсан юм уу.
С.Дэлгэр

gereg.mn


URL:

Нэр: зочин Огноо: 11 May 2015

Сумьяа гэдэг нөхөр мөн дүү нь ч авгайгаа зодоод гэртээ сууж байл даа, аавын хүүхдүүдэд гай битгий бол, үнэхээр СУМЬЯА г улс төрч гэхээр ичиж үхмээр ээ, мэдрэмжтэй бай, энэ 2 ийн талаар сайн үг хүн хэлэхийг сонсож байгаагүй юм байна, дандаа л нэтээр муу хэлдэг ш дээ. Олны үг ортой

Нэр: Монгол хүн Огноо: 11 May 2015

Давгадорж, Сумьябазараа та 2 тэр чаддаг чаддагаа л хийгээд яв л даа. Монголын ардын хүүхдүүдээр бүү тоглолооч. 2-уулаа тэр авгай хүүхдээ зодоод л явж байлдаа .. Даахгүй нохой булуу хураанаа гэж.

Нэр: Zochin Огноо: 11 May 2015

Shunal Dolgorsurengiin bolovsrolgui teneg bandi nar bolimoor um aa

Нэр: Anonymous Огноо: 14 May 2015

Шуналын тулам Долгорсүрэнгийн маанаг банди нарыг МЧБХ-оос үтэр түргэн зайлуулагтун!

Нэр: зочин Огноо: 14 May 2015

арайч дээ, мөнгө ухаан муутай хүнийг эвддэг гэдэг нь энэ байхдаа… ернь зэрлэг дээрэнгүй байдал байнгал гаргаж байгаа харагддаг шүү дээ

Нэр: хшлзгз Огноо: 14 May 2015

сумьяа мичидмааг нүүрийг нь тэгшилчихээд айгаад гавьяат пүрэвбаатарынд очидог байсныг мань хүн ч гэрчилнэ дээ давгаа дээр гэрэл дохион дээр таарчихаад тэр онгирч сагсуурч б.гааг хүмүүс хараад шоолоод гайхаад б.сан шүү харин пүрэвбаатар бид нар баадай гэдэг юм амжилт хүсье

Сэтгэгдэл бичих