Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

uls_55516043a1371_1

Хоолоо сойж, 7 хоногт 5-10 кг турахыг хүсч байна уу? Тэгвэл тарагтай, гурвалжин будаатай энэ дэглэмийг хэрэглээд үз.
Энэ дэглэмийг долоо хоног мөрдөнө. Үдэш гурвалжин будаан дээр час халуун буцалсан ус хийж, хонуулна. Будаа, усны харьцаа 1: 2,5 байх юм.
Өглөө хөөж, томорсон гурвалжин будааг давсгүй, ямар нэг хольцгүй, зөвхөн тарагтай иднэ. Тослог багатай тараг байх ёстой. Өдөрт бараг 1 литр тараг уух байх. Хүсвэл дангаар нь будаагаа идээрэй.
Харин ус, болон хийжүүлээгүй минерал усыг хүссэн хэмжээгээрээ, хязгааргүй ууж болно. Түүнчлэн поливитамин хэрэглэвэл сайн.
Гурвалжин будаа, таргийн ачаар өдрийн турш цатгалан мэт мэдрэмж төрнө. Түүнээс гадна хоол сойх энэ дэглэм бие организмыг цэвэрлэдэг онцлогтой. Хоол сойх энэ дэглэмийг бүтэн сарын дараа л дахин давтаж болно гэдгийг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих