УИХ-ын драм цуврал: С.Эрдэнэ vs Д.Ганбат “Том ба жижиг гарууд”

uls_55518911d9c93_1УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Уг хуралдаанаар гишүүдийн байр суурь хуваагдаж, нэг хэсэг нь Тахарын алба бие дааснаараа үйл ажиллагаагаа эрхэлж, гэрч, хохирогчийг хамгаалах ёстой гэсэн бол нөгөө хэсэг нь эдийн засаг хүндрэлтэй үед чиг үүрэг нь давхардсан үйл ажиллагаа эрхлэх шаардлагагүй гэж байсан юм.

   Энэ үед УИХ-ын дарга З.Энхболд болон Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар санал зөрөлдсөн юм. Тэдний маргааныг зогсоохыг хүсэж, дараагийн хуралдаандаа яарсан сайд С.Эрдэнэ “Хурлыг яаравчлах шаардлага байна. 14.00 цагаас дараагийн байнгын хороо хуралдана, олон юм ярих шаардлагагүй” гэсэн нь Д.Ганбат гишүүний хилэнг хөдөлгөсөн.

Д.Ганбат:-Яагаад би үг хэлж болдоггүй юм.

Сайд С.Эрдэнэ:-Чи одоо юу юм, 14.00 цагаас дараагийн банйгын хорооны хурал орох гээд байна.

Д.Ганбат:-УИХ-ын гишүүнийг загнадаг хэн юм.

С.Эрдэнэ:-Чи хэн юм бэ, дурак чинь.

Д.Ганбат:-Дуугай болчих, би үгээ хэлчихье. Ер нь чамайг огцруулах асуудлыг тавих болно.

С.Эрдэнэ:-Чи намайг юугаар айлгах гээд байгаа юм, хачин царайтай юм чинь. Өргөн барь л даа, дурак аа. Чам шиг жижиг гараас гуйхгүй, намайг огцруулдаг хэн юм бэ, чи.

Д.Ганбат:-Чи ч том гар л даа. Огцруулах асуудлыг тавина аа, надад тийм эрх бий.

С.Эрдэнэ:-Чи муу намайг огцруулдаг хэн бэ?.

Ийн тэд хэрэлдэхэд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ө.Энхтүвшин нар “Одоо больцгоо, хэрүүлээ зогсоо” гэснээр энэ асуудал намжсан юм.

Эцэст нь хуулийн төслөөр гишүүдээс санал хураалгахад 75 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.


URL:

Нэр: Magda Misemer Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.