Даатгалын компаниуд иргэдээс тэрбум гаруй төгрөг завшсан нь тогтоогджээ

5-12-8_700x700

ШӨХТГ-аас  “Ард даатгал”, ”Улаанбаатар хотын даатгал”, “Хаан даатгал” компаниудын сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын  үйл ажиллагаанд шалгалт хийсэн талаар өнөөдөр мэдээллээ. Шалгалтаар “Хаан даатгал”, “Ард даатгал” компаниуд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан хэрэглэгчийн  зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр 1000-1500 төгрөгийг  оршин суугчдын байрны төлбөрт  тооцон авч байсан зөрчил илэрчээ. Мөн даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасны дагуу гэрээнд тусгадаггүй байсан гэнэ. Энэхүү хууль бус үйлдлээсээ “Хаан даатгал” нэг тэрбум, “Ард даатгал” 246,5 сая төгрөгийн  орлого олсон нь тогтоогдсон байна. Мөн “Улаанбаатар хотын даатгал” компаниас ч багагүй зөрчил илэрсэн байна. Тиймээс дээрх байгууллагуудын хамтран ажиллах гэрээг цуцалж, иргэдийн хохирлыг арилгуулж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг Хотын дарга Э.Бат-Үүлд хүргүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих