Сонгуулийн ”сезон” эхлэв үү

5488857cdc8711d1original

Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  “Амьдрал сайхан байна” гэдэг үгийг амны уншлага болтлоо давтсан ч  иргэдийн амьдрал сайжирсангүй.  Эсрэгээрээ Н.Алтанхуягийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг эмхлэн байгуулсан. Ингэснээр өмнө нь хав дарчихдаг байсан нийгэм, эдийн засгийн бодит байдлыг олон нийтэд нээлттэй болгосон нь маргах аргагүй үнэн. Өмнө нь гаднаас авсан бондын мөнгөөрөө Засгийн газар зам тавихаас өөр юу хийв гэдгийг МАН-ын гишүүд олонтаа асууж байсан ч тоймтой хариулт авч байсан удаагүй. Тиймээс шийдлийн Засгийн газрыг сайхан үлгэр ярьж, иргэдээ хуурахгүй байхыг МАН-ынхан сануулж буй.

Яг энэ агуулгаар нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН-ыг төлөөлж Монгол Улсын Засгийн газарт Шадар сайдаар У.Хүрэлсүх  ажиллаж байгаагийн хувьд өнөөдөр Засгийн газрын үйл ажиллагаа ямар байгаа, нийгэм эдийн засаг, ялангуяа эдийн засгийн өнөөдрийн бодит байдал ямар байгааг тодорхой тоо баримттай, нэлээн гүнзгий тайлбарласан. Урьд нь иймэрхүү тоо баримт нь МАН болон нийгэмд хаалттай байлаа шүү дээ” хэмээн ярьсан. Үүнийг нь зарим хэвлэл мушгин гуйвуулж,  У.Хүрэлсүхийг Засгийн газрын тагнуулч гэж хэлснээс өөрцгүй зүйл боллоо хэмээн сүржигнэж байна. МАН-ын генсекийн ярилцлагыг уншвал тагнуулч гэсэн үг үсэг огт байхгүй байгаа юм.

Сонгууль дөхсөн учраас улстөрчдийн хэлсэн үг, ярилцлагыг хэсэгчлэн авч, мушгин гуйвуулах үзэгдэл газар авч байна. Дээр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Засгаас гарах намынхаа шийдвэрийг цухалзууллаа хэмээн шүүмжилжээ. МАН хамтарсан Засгаас гарах эсэхийг УИХ-ын гишүүд, генсек ч дур мэдэн шийддэг юм биш. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаараа хэлэлцэж байж ийм эгзэгтэй шийдвэр гаргадаг гэдгийг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Ёстой л сонгуулийн “сезон” юм даа. /үнэн.мн/


URL:

Сэтгэгдэл бичих