Дашбалбар суманд хязгаарлалтын дэглэм тогтоов

News203

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хоршойтолгой” гэдэг газар нутагладаг иргэн Э /19 настай, эрэгтэй/-д “Боом” өвчний шинж тэмдэг илэрч сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ.  Тус өрх айлын 3 иргэн, 1029 малд үзлэг хийхэд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй аж.

Голомтын бүсэд нийт 10 өрх айлын 4314 малд үзлэг тандалтыг явуулж байгаа бөгөөд  5 километрийн радиуст хүн, малын орох гарах хөдөлгөөнд хязгаарлалтын бүс тогтоосон байна. Хорогдсон 2 тэмээ, 1 адууг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

dornod.net


URL:

Сэтгэгдэл бичих