Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Ерөнхий сайдыг огцруулах асуудал сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Түүнийг “Оюутолгой”, “Тавантолгой”-н мега төслүүдээс болж гишүүд төдийгүй иргэд нэлээд шүүмжилж байгаа.

uls_5553f48d97b06_1

Тэгвэл уг асуудлыг УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдолын байнгын хороон дарга О.Баасанхүү баталлаа. Тэрээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэн бүрийг өрөнд оруулах гэж байсан. Эрдэнэс Тавантолгойгоос 200 сая доллар зээлж аваад иргэн бүрт 100 мянган төгрөг тараая гэж хэлсэн. Тэрнийх нь өрийг төлөхийн тулд Чалкогийн өрөнд ордог шиг бид өнөөдөр Тавантолгойгоо тавиад туух гэж байна. Ард түмэн туйлдаж, сөхөрч байна. Хямралаас гарахын тулд ажиллах бүрэн боломж байхад би энэ хоёр төслийг л явуулна гэж суугаад байгаа Ерөнхий сайдын толгойг илээд байлгах нь буруу. Тэр утгаараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих ёстой гэж үзсэн” гэжээ.

Түүний саналыг одоогийн байдлаар 5 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ. Хуулиар 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд өргөн барих эрх үүснэ. Харин дэмжиж буй гишүүдтэй 14-15-уулаа болж байж нээлттэй мэдээлэл хийх юм байна.


URL:

Нэр: novsh Огноо: 14 May 2015

Zail.zail.bvvr nudend haragdahgui zailah heregtei

Нэр: Огноо: 14 May 2015

зайлуул дэмжиж бна

Нэр: choko moko Огноо: 15 May 2015

O.T T.T oos uur yum hiij sedej setgej bvteej chadahgvi iim gashilsan tolgoigoor yu hiih wee zailuul buudaj alaad tsogtsosiin tursun nutag boloh urd zvgrvv chuluud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.