Нийтийн тээврийн автобус осол гаргаснаас таван хүүхэд гэмтжээ

5-14-10h_700x700

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар өчигдөр 357 дуудлага, мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  243 дуудлага бүртгэгдсэн байна.  Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлжээ.

БЗД-ийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн буудлын замд приус маркийн авто машин “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын Daewoo  маркийн автобус  мөргөлдөж  зорчигч 03 настай А нарын нийт таван  хүүхэд гэмтсэн.

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд автобусны буудлын замд “Блюбус” ХХК-ны Х.Аеро Сити  маркийн автобусны жолооч Х нь зорчигч 45 настай эмэгтэй О-г унагаж гэмтээжээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих