МОНГОЛЫН ТӨР ЖИЖИГ ГАРУУДААР ДҮҮРСЭН ҮҮ

9a1f71d5-6fd1-4d94-b49a-fc57fdfd7dc8

Сүүлийн үеийн улстөрийн нөхцөл байдлыг харахад манай улсын төр засаг жижиг гаруудаар дүүрч. Үүний тодорхой жишээ нь УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болов.

Учир юу гэхээр Хууль зүйн байнгын хорооных нь хурал дээр түүнийг нам нэгт УИХ, Засгийн газрын гишүүн ХАХХ-ийн сайд С.Эрдэнэ улаан цайм жижиг гараар нь дуудлаа. Тэгэхээр Д.Ганбат жижиг гар мөн бололтой.

Мөн үүнтэй зэрэгцээд бас л УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг жижиг гар хэмээн голох нөхдүүд тун олон байна.

Түүнийг Тавантолгойн асуудлаар тогтоолын төсөл санаачилсан, Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хөндөж эхэлсэн нь ийн хэлэгдэхэд хүргэж байгаа гэх. Учир нь тэр оролцох ёсгүй юманд хошуу дүрсэн яланд унаж байгаагаас тийн хэлэгдэж байгаа хэрэг.

Эднээс гадна УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг байна. Бас л нэг жижиг гар Тавантолгойн асуудлаар байгуулсан УИХ-ын ажлын хэсгийг ахалж байгаа юм байх. Түүний ахалсан Ажлын хэсэгт орсон гишүүдийг ч дуртай гарууд, жижигхэн нөхдүүд гэлцэж байна.

Энэ бүхнээс харахад манай төрд жижиг гарууд дүүрч байгаа юм байна. Уг нь манай УИХ-ын 76 гишүүд бүгд л сонгогч бидний саналаар сонгогдон орж ирсэн хүмүүс. Гэхдээ тэдний дунд нэг ялгаа байгаа нь УИХ-д тойргоос сонгогдсон болон намын жагсаалтаар орж ирсэн гэх зүйл. Мөн УИХ-д ганц удаа, эсэхүл олон удаа сонгогдсонтой нь холбогдоно.

Дээр нэр дурдсан гишүүд яагаад жижиг гарууд гэхээр Д.Ганбат гэхэд “Женко” хэмээх Х.Баттулгыг дагаж яваад УИХ-д чадан ядан орж ирсэн гэдэгтэй холбоотой байх. Тэгэхдээ энэ фракц руу ч нэг, тэр рүү ч нэг үсчдэг нь С.Эрдэнэ мэтийн давхар дээлтэй архагуудад жижиг гар гэгдэхэд хүргэж байгаа хэрэг байх.

О.Баасанхүүгийн хувьд бол бүр ч тодорхой. Н.Энхбаярын бор оймсонд хавчуурга болон УИХ-д орж ирсэн гэгдсэн түүнд бол жижиг гар гэдэг ч бараг томдох юм гэсэн.

Л.Эрдэнэчимэгийн тухайд ч намынхаа томчуудын далласан газар нь ил гарч яваа нь ийн хэлэгдэхэд хүргэж байгаа байх. Түүний ахалсан Тавантолгойн ажлын хэсэгт орсон гишүүд яагаад жижиг гарууд гэхээр М.Сономпилтэй холбоотой.

Түүнийг уг ажлын хэсэгт ор гэхэд нь энэ жижиг гаруудын дунд би юу хийж сууж байдаг юм гээд татгалзсанаа хэвлэлээр мэдээлсэн. Тиймээс л Тавантолгойн Ажлын хэсэгт орогсод бол жижиг гарууд гээд байгаа хэрэг юм.

Эндээс харвал манай УИХ-д гэхэд л жижиг гаруудын бүхэл бүтэн сүрэг байна. Ийм учраас л хэдхэн томчууд нь тэднээрээ тоглоод улс орныг эдийн засгийн хүндрэл рүү чирсэн нь тодорхой болж байгаа хэрэг юм.

Мөн улстөрд хэн том, хэн жижиг гэдгийг тэд өөрсдөө энэ мэтчилэн тогтоох нь зөв үү гэдэг асуудал ч сонирхолтой мэт.


URL:

Нэр: Ih medegch Огноо: 16 May 2015

Том гарууд нь ер нь юу бутээсэн юм бэ? Инээдтэи юмдоо

Нэр: МОНГОЛ ХҮН Огноо: 23 May 2015

ЭНЭ ОРДОНД СУУГАА НӨХДҮҮД ДОТРОО БАС НЭГ НЭГНИЙГЭЭ ИНГЭЖ БОДОЖ СУУЖ ЯРЬДАГ БАЙХ НЭЭ ААН.ТЭГЭЭД НЭЭРЭЭ ЭНЭ ТОМ ГАР ГЭХ НӨХДҮҮД ГАРАА САРВАЙГААД ТОМООР ДЭЭРЭМ ХИЙДЭГ БОЛОХООР ЭНЭ ЖИЖИГ ГАРУУДАА ИНГЭЖ НЭРЛЭХ НЬ АРГАГҮЙ ДЭЭ.ГЭХДЭЭ МОНГОЛЫН АРД ИРГЭДЭД ТА НАР БОЛ БҮГДЭЭРЭЭ ЖИЖИГ ГАРУУД.ДЭЭРЭМ ХИЙСЭН ЧИНЬ ТОМ ЖИЖИГ ГЭХЭЭС БИШ БИДЭНД ЯЛГААГҮЙ Л ДЭЭ.

ЭНЭ ЖИЖИГ ГАРУУДАА АШИГЛАЖ ГҮЙЛГЭДЭГ БАЙХ НЬ ЯМАР МУУХАЙ ХҮМҮҮС ВЭ ОДОО БҮГДЭЭРЭЭ ТАРСАН НЬ ДЭЭРЭЭ.БИД ТОГЛООМООС ЧИНЬ ЗАЛХАЖ БАЙНА ШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.