Шүүгч нар хахуульд өртөв үү

80a8f23e6d0bc8957389a8e1cdb4d036

Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт фосфоритын том орд бий. Социализмын үеэс  энэ ордыг ашиглахын эсрэг иргэд үгээ хэлж, тэмцсээр ирсэн. Гэвч одоо иргэдийн тэмцэл мухардалд ороод байна. 2011 оны дундуур иргэний байгууллагууд энэ ордын лицензийг авсан “Талстмаргад” компанийг шүүхэд өгч, зарга үүсгэж байв. Тус компани нь уг  ордод ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицентэй. Эдгээр лицензийг шат шатны шүүхээс хууль бус гэж үзээд цуцлах шийдвэр гаргасан ч хожим нь “Шинээр үүссэн нөхцөл” хэмээх   “Талстмаргад”-ын зальжин аргад хөтлөгдсөн Дээд шүүхийнхэн  анхан шатны шүүх рүү хэргийг буцааснаар тийнхүү иргэдийн нэхэмжлэлийн эсрэг буюу “Талстмаргад”-ын талд асуудлыг шийджээ. Үүнд нутгийн иргэд гомдолтой байгаа аж. “Талстмаргад” компанид лиценз олгосон Ашигт малтмалын газар шүүх ажиллагаанд хариуцагчаар оролцох ёстой байсан боловч оролцоогүй нь иргэдийн  хардах бас нэг үндэслэл болжээ.  Стратегийн энэ ордод хууль бусаар лиценз олгосныг нотлох хангалттай баримт байсан тул тус газрынхан шүүхээс бултаж үлдлээ гэж нутгийн иргэд ярьж байна. “Талстмаргад” компани нь анхнаасаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчил гаргасан ч шүүгч нартай хуйвалдан өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулжээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn


URL:

Нэр: Далд ормор эднийхэн Огноо: 2 December 2015

Энэ муу нохой урьд ганцаараа иддэг бсан бол одоо бэлтрэгуудээ дагуулаад монгол улс монголын тор эдийн засаг улс тороор тоглох болж ба даа улс торчдыг хээль хахуулдаад дараа нь дарамтлаж голог болгож аваад тагнуул цагдаа гуйцэтгэх ажилтнууд ажилаа хий

Сэтгэгдэл бичих