Хєрєнгийн бирж болон Б.Хурцын хувь тавилан нэг цэг дээр огтлолцжээ

Монголын эдийн засгийг доголон хvнтэй зvйрлэсэн тухай сонсож байсан санагдана. Єєрєєр хэлбэл єрєєсєн хєл дээрээ дэнжигнэж яваа гэсэн утгаар хэлсэн хэрэг, манай улсын эдийн засгийг… Vнэндээ ч дэлхийн нєгєє єнцєгт найтаахад энд Монголын эдийн засаг “халуурч” эхэлдэг гээд хэлчихэд нэг их буруудахгvй л болов уу. Уул уурхайгаа тvшиглэн улс орноо хєгжvvлэн гэж намираад байгаа монголчуудын хувьд хамгийн их vгvйлэгдэж буй зvйл бол vнэт цаасны зах зээл. Хатуухан хэлчихэд тэртээ 20 жилийн емне ард тvмэнд тараасан ягаан, цэнхэр тасалбар тєдийхнєєр нийт иргэдийн хувьцааны талаархи ойлголтоор хязгаарлагддаг.

Хэдийгээр мaнай улсад Хєрєнгийн бирж гээч байгууллага байдаг ч хєгжлийнхєє жам ёсноос гажчихсан учраас ор нэр тєдий овойсоор єдийг хvрлээ. Гэхдээ сvvлийн vед хонгилын vзvvрт гэрэл улалзав, урагшаа зvтгээд байгаарай гэдэгчлэн Хєрєнгийн биржийн хувь заяаг сайжруулах тухай асуудал хєндєгдєж эхэлсэн. Тодруулбал тєр тендер зарлаж, Хєрєнгийн биржийг удирдах багийг шалгаруулахаар шийдсэн юм билээ. Эх сурвалжийн єгvvлснээр эл тендерт БНСУ-ын Хєрєнгийн бирж, АНУ-ын “Насдак”, “Мосдак”, Английн Лондонгийн бирж, Германы “Дойче бирж” гэхчлэн зах зээл єндер тvвшинд хєгжсєн улс орнуудын томоохон биржvvд саналаа ирvvлж оролцсон. Мэргэжлийн хvмvvс “Одоо л Монголын хєрєнгийн бирж хєгжлийнхєє зєв голдиролд орлоо” хэмээн олзуурхаж байгаа дуулдсан. Олон хvн баахан хардамтгай аашилж, гадныхан манай хєрєнгийн биржийг удирдах нь тиим ч оновчтой шийдэл биш. Монголчуудын хєрєнгє харийнханы гарт орох нь” хэмээн эмзэглэж байсан. Єдгєє ч эмзэглэсээр буй. Гэхдээ нєгєє талаар дэлхийн томоохон биржvvд дээр арипжигддаг хувьцаанууд Монголд эргэлдэнэ гэхээр сайхан санагдаад байгаа юм. Ядаж л улсын маань vнэт цаасны зах зээл олон улсын стандартад нийцvvлж ажилладаг болно гэсэн vг. Статистик баримтаас vзэхэд сард 380 гаруй компани хувьцаагаа арилжсан атлаа дєнгєж 21 нь л хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан гэхээр гомдолтой байгаа биз.

Тєр ч энэ талаар ам ангайдаггvй байсаар єдийг хvрсэн. Гэтэл АНУ, Хятадад хувьцаат компаниудаа тєр нь дэмжиж, хєрєнгє оруулагчдын эрсдэлийг хаадаг гэж байна билээ. За ямартай ч Засгийн газар энэ оныг “Хєрєнгийн зах зээлийг хєгжvvлэх жил” болгон зарласандаа бантаж тендер зарласан нь vнэн юмдаг. Єєр ажил хийж амжаагvй атал єнєєх сvржин зарласан жил нь дуусах дєхєєд бантсан юм болов уу гэж хардмаар. Тэгээд ч сvvлийн vед Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугарын хэлж ярьж буй бvхэн ихээхэн сэжигтэй санагдах боллоо. Ажаад байх нь дээгvvр залардаг нєхєд Монголын хєрєнгийн биржийг Лондонгийн Хєрєнгийн биржид єгч, єнєє баригдаж хоригдоод буй Б.Хурцыгаа авчрах “барборис” тєлєвлєгєє зохиосон байх магадлал арвин байна. Тєрийн ємчит “Монгол эрдэс”, “Монгол дэд бvтэц”. “Монгол эрчим” компанийг байгуулж, хувьцааг нь гадаад, дотоодын зах зээлд гаргахыг Засгийн газар санаачилж, Сангийн яам, Терийн ємчийн хороо, Vндэсний хєгжил, шинэтгэлийн хорооныхон гэхчлэн холбогдох албаныханд хєрєнгийн зах зээлийн хєгжлийн талаарх бодлогын баримт бичиг боловсруулах vvргийг єгсєн ч гэж дуулдсан.

Гэхдээ бас Б.Хурцыг солих асуудлыг маш нууц тvвшинд ярьсан тухай эх сурвалж “шивнэсэн”. Эцэст нь Монгол Улсын иргэн, бас ч гэж багахан компанид хувь нийлvvлэгчийн хувьд Б.Хурцыг Хєрєнгийн биржийг барьцаалан авчрах хvсэл сонирхол надад л лав алга. Тэгээд ч Монголын хєрєнгийн бирж гэдэг хууль бус vйлдэл хийсний золионд явдаг барьцаа биш.

Тэгж л их санаа нь зовж, сэтгэл нь vймрээд байгаа юм бол Б.Хурцад vvрэг єгсєн албан тушаалтанг аваачиж єгєєд “хєєрхий” vvрэг гvйцэтгэгчийг аваад ирэхэд болохгvй гэх газаргvй. Негєєтэйгvvр Хєрєнгийн биржийг хєгжлийнх зєв голдиролд нь оруулчихвал юун уул уурхай гэхээр ашиг олох боломж байдаг гэдгийг дэлхий нийтээр хvлээн зєвшєєрч анхаарал юугаа хандуулсаар асар удсаныг сануулах нь илvvдэхгvй буй заа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.