Роберт Паттинсоны найз бүсгүй ам нээв

20150518091050Сураг сонсохнээ, Холливудын жүжигчин Роберт Паттинсон, түүний дурлалт бүсгүй Талия Барнетт нар удахгүй эхнэр, нөхөр болцгоох аж. Тэд нас залуу, алдартай, хамтдаа аз жаргалтай байгаа юм.

Гэвч саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Талия бүсгүй олон нийт тэдний амьдралыг дэндүү ихээр сонирхож байгаа нь уран бүтээлчдийн харилцаанд муугаар нөлөөлж буй гэдгийг өгүүлжээ.

“Заримдаа надад их хэцүү байдаг. Ямар зовлонтой байдгийг үгээр хэлэхийн аргагүй юм. Хааяа би энэ бүхнийг зогсоогоод, нүүрээрээ толь руу мөргөчихмөөр санагддаг билээ” гэж дуучин бүсгүй ярив. Гэхдээ л Талия бүсгүй Роберттой аз жаргалтай байгаа бөгөөд элдэв саад бэрхшээлийг даван туулахад бэлэн байгаа гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих