“Aplle Watch” цаг 24 сая үйлдвэрлэгдэнэ

Америкийн “Apple” компани “Apple Watch” ухаалаг цагийг ирэх онд 24 саяыг үйлдвэрлэх захиалгыг нийлүүлэгч компаниуддаа өгсөн тухай “Apple Insider” сонин Тайванийн хэвлэлүүдийн мэдээллийг иш татан бичиж байна.

32_e77f57a9be26aa0002d3a4241f1f6ae947cfa4f5

 

 

Хэрэв энэ мэдээлэл нотлогдвол “Apple” компани маш зоригтой бооцоо тавьж байгаа юм. Учир нь 2013 онд дэлхий даяар ердөө 3,3 сая ийм цаг борлогджээ. “Taiwan’s United Daily News” сонинд мэдээлснээр, “Apple”-ийн ухаалаг цагийг үйлдвэрлэдэг “Quanta Computer” компани захиалгыг гүйцэтгэхийн тулд шинэ ажилчид авч эхэлжээ. Эхлээд тус компани орон тоогоо хоёроос 10 мянган хүнээр нэмэгдүүлсэн бол ажилчдын тоо удахгүй хоёр дахин нэмэгдэж магадгүй байна. “Apple Watch” анхны зүүдэг төхөөрөмжөө “Apple” компани “iPhone 6” болон “iPhone 6 Plus” гар утасныхаа хамт есдүгээр сарын эхээр танилцуулсан билээ.

Ухаалаг цагийг 2015 оны эхээр худалдаанд гаргаж эхэлнэ гэж тухайн үед тус компанийн захирал Тим Кук мэдээлсэн боловч яг хэдийд гаргахыг дурдаагүй байна.

Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/


URL:

Сэтгэгдэл бичих