Б.Батцэцэгт үнэ төлбөргүй мэс засал хийнэ

555c256e04bf45.97018678

Залуучуудын анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэг их спортдоо эргэн ирж, эх орныхоо нэрийг гаргамаар буйгаа ярьсан нь бий. Тэрээр өвдөгний чагтан холбоос тасарсан хэмээх оноштойгоор хайртай спортоосоо хөндийрч дахин барилдаагүй гэдэг. Тэгвэл түүнийг эргүүлэн дэвжээнд нь гаргахын тулд “Б.Батцэцэгт туслах аян” өрнөсөөр байгаа юм. Үүний нэг нь “УБ Сонгдо” эмнэлгийнхэн байлаа. Тэд ирэх долоо хоногт Б.Батцэцэгт эхний ээлжийн мэс ажилбар болох “хадаас авахуулах”-аар болжээ. Уг мэс ажилбарыг “УБ Сонгдо” эмнэлгийн Үе мөч, Ортопед мэс заслын эмч нар Монголын залуу тамирчдыг дэмжих үүднээс үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон байна. Харин хагалгаа хийлгэсний дараа гам сайн баривал дэвжээндээ гарч, дахин барилдах боломжтой хэмээн эмч нар үзэж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих