Урт хэлнийхээ ачаар од болжээ (видео)

6c367db656d80178big

Адрианна Льюис гэдэг 18 настай америк бүсгүй өөрийн хэлээр бахархдаг бөгөөд түүнийгээ дэлхийн хамгийн урт хэлээр тодрох ёстой гэж мэдэгджээ. Өдгөө тэрбээр Гиннесийн амжилтын номын төлөөлөгчидтэй энэ талаар ярилцаж байгаа аж. Бүсгүй одоогийн дээд амжилтын эзэн 22 настай Ник Стоберлиг ардаа орхино гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Энэ залуу уг номд багтах гэж хоёр жил хичээсэн бөгөөд эцэс сүүлдээ амжилт олсон байна. Никийн нэр Гиннесийн амжилтын ном дотор энэ жил бичигдэхээр болжээ. Түүний хэлний урт 10.08 сантиметр аж.


Адрианна өөрийн урт хэлээр бахархдаг юм. Хэлээрээ түвэггүй хамрандаа хүрдэг бөгөөд тохойгоо долоож, нүд рүүгээ ч хүргэх боломжтой гэнэ. Үүнийгээ тэр их том амжилт гэж үздэг бөгөөд өөрийн чадварыг интернэтэд гайхуулдаг аж. Өдгөө тэрбээр чамгүй олон шүтэн бишрэгчидтэй болжээ. 3000 орчим хүн түүний YouTube дээрх сувгийн байнгын үзэгчид болсон байна. Гиннесийн номын төлөөлөгчид түүний хүсэлтийг гурван ч удаа буцаасан ч Адрианна бууж өгөх бодолгүй байгаа юм. Бүсгүй өөрийн хэлийг хамгийн урт гэдэгт бүрэн итгэлтэй байгаа аж. Өөрийнх нь тооцооллоор бол хэлнийх нь урт 10.16 сантиметр гэнэ шүү.


URL:

Сэтгэгдэл бичих