“Эко жаал” Д.Оюунхорол сайдын дэмжлэгээр тоглоомын талбайдаа мод тарилаа

8ed5a6fb7b41f2f1original1

Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч  “Эко жаал” З.Буянхишиг Сэлбэ голын дагуу жижигхэн хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлаа өнөөдөр эхлүүлж, ангийн хоёр найз, аавтайгаа  мод тарилаа.  Тэрбээр  Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу  ийм ажил хийх хүсэлтээ  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой  өнгөрсөн хоёрдугаар сард уулзахдаа уламжилжээ. Д.Оюунхорол сайд түүний хүсэлтийг дэмжсэнээр  336м2 бүхий талбайд   хайлаас, бургас, агч, голт бор зэрэг 600 гаруй мод тарьж, тохижуулах ажил эхэллээ.   Тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулахаар төлөвлөж байгаа гэнэ. “Эко жаал”-д туслахаар  найз нөхдөөс нь гадна БОНХАЖЯ-ны төлөөлөл ирсэн байлаа.

З.Буянхишиг  “Би гурван жилийн өмнөөс Сэлбэ голын дагуух гурван километр газрын хогийг цэвэрлэж эхэлсэн. Мөн Сэлбэ голын дээгүүр явган хүмүүс явах боломжтой чулуун гүүр хийсэн.Хичээлдээ явж байгаа болон  жаахан хүүхдүүд, өндөр настай хүмүүс гол гарахад  их хэцүү байдаг байсан. Би энд  хүүхдийн тоглоомын талбай хийх юмсан гэж  их удаан бодож, төсөл бичсэн. Төслөө  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд танилцуулахад намайг  дэмжиж, хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. Намайг дэмжиж,  тусалж  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол эгчид маш их баярлаж байна” гэлээ.

”Эко жаал”-ын аав Н.Зоригтбаатар “Бид улам хичээж тарьсан модоо арчлан хамгаалж, ургуулан ирэх есдүгээр сар гэхэд улсдаа нэг сайхан хүүхдийн тоглоомын талбай хүлээлгэн өгөх болно” гэлээ. З.Буянхишиг  удахгүй “Эко жаал”-ууд нэртэй клуб байгуулахаар төлөвлөж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих