Сонингийн цэг шатжээ

sonin0529Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд сонин зардаг цэг шатаж байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход “Монгол шуудан” ТӨХК-ний харьяа шуудангийн 56 дугаар салбарын 3х3 метрийн хэмжээтэй түр сууц, 3х6 метрийн хэмжээтэй оффисын байр тус тус шатаж байсныг унтраасан байна.

 

Мөн Хан уул дүүрэг 3 дугаар хороо, Ус сувгийн сургалтын төвийн хашаанд хөрсний өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн тасгийг очиход 0.5 га хөрсний өнжмөл шар өвс, 5 метрийн хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг унтраажээ.


URL:

Сэтгэгдэл бичих