Хорт хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой

1433290578556e475299a39Монгол улсад сүүлийн жилүүдэд хамгийн их газар авч байгаа өвчний нэг нь хавдар. Бүх насныхныг хамарч буй энэ өвчин ямар шалтгааны улмаас хэрхэн үүсдэг, яаж урьдчилан сэргийлэх болон таньд хэрэгтэй бусад мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Агаарын бохирдол, экологийн тэнцвэргүй байдал, эм бэлдмэл, химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, амьдралын хэв маяг, хорт зуршил зэрэг олон зүйлээс шалтгаалан хавдар үүсдэг . Иймд хувь хүнээс шалтгаалах, бас шалтгаалахгүйгээр хавдартай болох эрсдэл нэмэгдсэн өнөө үед та өөртөө анхаарал тавьж, шинжилгээ хийлгэж байх шаардлагатай юм. Хорт хавдараар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой ажээ. Харамсалтай нь хавдараар өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь өвчнөө хүндэрсэн үед эмнэлэгт ханддаг байна. Тиймээс хэдий чинээ эрт илрүүлж, эмчилгээ эхэлнэ төдий чинээ үр дүнтэй бөгөөд төгс эмчлэгддэг аж.
Хавдар гэж юу вэ?
Хавдар гэдэг нь хүний биеийн нэгж болох эсийн түвшинд эхэлдэг өвчин юм. Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг 50,000 тэрбум эс зохицуулдаг бөгөөд өдөр бүр 25 сая эс мөхөж байхад мөн тооны эс нөхөн төлждөг. Гэвч зарим үед эх эс нь үхэлгүй үлдэх тохиолдол байдаг бөгөөд үүнийг хядагч эс NK устгах үүрэгт. NK эсийг дархлааны мэдээлэлийн эс болох Трансферфактор мэдээлэлээр ханган дэмжиж ажилуулдаг бөгөөд мэдээлэл муудсанаар NK эсийн устгах чадвар муудаж хязгааргүй өсч хуваагдаж буй эсүүд бөөгнөрч эхлэнэ.. Энэхүү үхэлгүй үлдсэн эс, эдүүд нь хүний биед шаардлагагүй байдаг ба энэхүү эдийн томролтыг эмч нар хавдар гэж нэрлэдэг. Хүний биед 400 гаруй төрлийн хавдар үүсдэг гэж үздэг байна. Хавдарыг хортой болон хоргүй гэж хоёр ангилдаг. Хоргүй хавдар нь эргэн тойрны эд эрхтэн рүү нэвчиж ургадаггүй ба биеийн өөр хэсэг рүү тархдаггүй. Харин хортой хавдар нь эргэн тойрны эрүүл эд рүү ургаж, биеийн өөр хэсгээр тархаж, хурдан үржиж байдаг.
Юунаасүүсэх вэ?
Амьдралын зөв хэв маягийг дагаж мөрдөх нь хорт хавдрын нийт өвчлөлийн 80 хувиас урьдчилан сэргийлж байгаа арга юм.
Тамхи- Хорт хавдраас үүдэлтэй нас баралтын 33 хувь нь тамхины хэрэглээтэй холбоотой.
Согтууруулах ундаа- Энэ төрлийн ундаа янз бүрийн хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Өөх тос- Амьтны гаралтай хүнсний бvтээгдэхүүний хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
Цаг агаар- Наранд хэт их гарах, түлэгдэх нь арьсны хорт хавдар үүсэх эрсдэлд хүргэх гол хүчин зүйл болно.
Дасгал хөдөлгөөн- Долоо хоног бүр дөрвөн цагийг дасгал сургуулилтандаа зарцуулаарай. Энэ нь бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулах юм.
Биеийн жин- Илүүдэл жин хорт хавдар үүсэх хүчин зүйлийн нэг мөн.

Түүнээс гадна танаас үл хамаарах шалтаанууд болох нийгэм, байгал экологийн бохирдолын асуудалыг тойрч гарах аргагүй бөгөөд үүнээс зөвхөн дархлаа системдээ зөв мэдээлэл дамжуулан, зөв ажилуулсанаар сэргийлж болох бөгөөд нэгэнд ийм эрсдэлд өртсөн бол эмчилгээтэй хавсран трансферфакторын бүтээгдэхүүнүүдээс хэрэглэх нь үр дүн сайтай.
Хорт хавдараар өвчлөгсдийн тоо
Хавдар судлалын үндэсний төвийн сүүлийн 10 жилийн тайлангаас үзэхэд хүн амын дунд хорт хавдраас болсон өвчлөл, нас баралт 1996-2000 онд 11644 байсан бол 2001-2006 онд 13717 болж өссөн төдийгүй хүн амын нас баралтын нийт шалтгаанд зүрх судасны өвчний дараа буюу хоёрдугаар байранд орох болжээ.
Тус эмнэлэгт тухайн жилийн 100 мянган хүн ам тутамд элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөх болон бусад гэсэн хавдрууд жил ирэх бүр нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна.
Өвчлөлийн нийтлэг шинж тэмдэг
-Биеийн аль нэг хэсэгт харагдаж, тэмтрэгдэхээр овгор, товгор үүсэх
-Гэдэс дотор, давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, бие хямрах
-Ямар ч шалтгаангүйгээр турах, сульдах, ядрах
-Шалтгаангүйгээр хоолой сөөж өвдөх, юм залгихад торох, ханиалгах
-Яр шарх эдгэхгvй удах
-Өтгөн, шингэнд өөрчлөлт орох
-Хоолны дуршил буурах, хоол боловсруулах үйл ажиллагаа
-Үү, мэнгэ, булчирхайнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах

Дашрамд дуулгахад витаминыг дур мэдэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь хорт хавдартай гэдгээ мэдээгүй тохиолдолд витамин хэрэглэвэл хавдрын эсийг идэвхжүүлдэг байна.

Шинжилгээг ямар хугацаанд хаана хийлгэх вэ?

-Элэгний B. C вирус илэрсэн 40-өөс дээш насны хүмүүс Элэгний хорт хавдрын урьдчилан сэргийлэх шинжилгээг зургаан сар тутам хийлгэх
-Улаан хоолойны, ходоодны хорт хавдрын шинжлэгээг 40-өөс дээш насны хүмүүс жилд нэг удаа
-Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар шинжилгээг 50-иас дээш насны хүмүүс жилд нэг удаа
-Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээг 35-аас дээш насныхан хоёр жил тутамд нэг удаа өгөх шаардлагатайг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Эдгээр шинжилгээг өгөхийг хүсвэл Хавдар судлалын үндэсний төв, Улаанбаатар-Сонгдо эмнэлэг, Эмэгтэйчүүдийн Деффодил клиник, Эмэгтэйчүүдийн “Оби” эмнэлэг, “Аванте” оношлогооны төв, “Нераму” төвд хандаж болно.

- See more at: http://transferfactory.mn/ontsloh/43–.html#sthash.8aN52Nai.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих