Какүрюү М.Ананд охинтой болжээ

1433292371556e4e534b495Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх Их аварга Какүрюү М.Анандын эхнэр Д.Мөнхзаяа дөрөв хоногийн өмнө буюу тавдугаар сарын 29-нд  амаржиж охин төрүүлсэн байна.

Монголын дөрөв дэх Их аваргын залуу гэр бүл анхны хүүхдээ өлгийдөн авч аз жаргалтай байгаа бөгөөд сүүлийн хоёр башёд зүүн мөрний бэртлийн улмаас өнжсөн тэрбээр ирэх башёд хүч үзнэ хэмээн амалжээ. Гэмтлээ бүрэн эдгээчихээд  барилдахыг хүссэн Какүрюү М.Анандыг Мэргэжлийн сүмо бөхийн холбоо ч шахалгүйгээр гэмтлээ бүрэн эдгээх нь зөв гэж үзсэн байна. Өдгөө Какүрюү М.Анандын гэмтэл бүрэн эдгэрэх шатандаа ороод байгаа болохоор долдугаар сарын Нагоя башёд барилдана гэдгээ ийнхүү амласан байна. Тэрбээр ёкозүна цолтой бөхийн ёсоор түрүүлэхийн төлөө барилдана гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих