Улаанбурхан өвчний 12763 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

uls_556eafdff002f_1

Өнөөдрийн бадлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 12763 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 540 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Одоогоор ХӨСҮТ-д 744 хүн хандаж, 100 хүн шинээр хэвтэж, 157 хүн эмчлэгдэн гарч, 493 хүн одоо хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 124 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 18 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих